ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА

Өнөөдрийн 09.30 цагийн нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Мишээл экспо,  баруун дөрвөн зам орчимд хамгийн бага үзүүлэлттэй /8-79/ гэж зааж байгаа бол, Толгойт, Баянхошуу орчимд хамгийн их үзүүлэлттэй /224-368/ байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг аж. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод багагүй хугацаа өнгөрсөн.

Харин энэ жилээс нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа. Ингэснээр агаарын бохирдлыг 50 хувь буруулах боломжтой гэж албаныхан онцолж байгаа юм.


2019-11-14 09:50:04