ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ

УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Уг төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа энэ сарын 11-нд дууссан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр буюу энэ сарын 13-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ нэгтгээд буй юм.

Мөн чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.


2019-11-14 10:57:26

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/57be436cf88b34fc120b2b1e07616c4c.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29