Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Дэлхийн Манлайллын нэгдэл байгууллагын Ерөнхий чуулганд оролцсон олон улсын экс төрийн тэргүүн, ерөнхий сайдууд.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клуб (World Leadership Alliance-Club de Madrid)-ын албан ёсны гишүүнээр элсээд анхны хуралдаа 2018 оны аравдугаар сарын 15-17-ны хооронд Португалийн Лисбон хотноо сууж байсан бол энэ жилийн хурал Испани улсын Мадрид хот Мадридын Клубд энэ өдрүүдэд болж байна  

Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клуб буюу (World Leadership Alliance -Club de Madrid) нь 2001 онд Испанийн Мадрид хотод зохиогдсон Ардчилсан Шилжилтийн асуудлаарх бага хурлын үеэр цугларсан 35 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын санаачилгаар уг клубийг байгуулжээ.

Одоо тус клубын гишүүнд 70 гаран улсын ардчилсан сонгуулиар сонгогдон ажиллаж байсан 100 гаран Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар багтдаг ажээ.

Дэлхийн Манлайллын Нэгдэл – Мадридын клубын зорилго нь манлайллыг бэхжүүлэх,  иргэдийн хөгжил, сайн сайхны төлөө оршдог байна.


2019-11-15 17:29:36