ЗҮРХ СУДАСНЫ ЭМИЙН БОРЛУУЛАЛТ 14.8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, НИЙТ БОРЛУУЛАЛТЫН 44.0 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний 10 сард 36.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732-оор нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 2395-аар, тэмбүүгээр өвчлөгчид 503-аар, мөөгөнцрөөр өвчлөгчид 73-аар, сүрьеэгээр өвчлөгчид 128-аар, гонококкт халдвараар өвчлөгчид 110-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145-аар, цусан суулгаар өвчлөгчид 532-оор, трихомониазаар өвчлөгчид 52-оор буурчээ.

Улаанбаатар хотод 2019 оны 10 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 281 болсон байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний 10 сард 33.6 тэрбум төгрөг болжээ. Харин 10 дугаар сард 3.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 79.8 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Зүрх судасны эмийн борлуулалт 2019 оны эхний 10 сард 14.8 тэрбум төгрөг болж, нийт борлуулалтын 44.0 хувийг эзэлж байна.


2019-11-16 16:47:50