Залуу хосууд автомашин дотроо угаартаж нас баржээ

Иргэд гэртээ болон автомашиндаа угаартсан гэх мэдээлэл өдөр бүр хуулийн болон эмнэлгийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Тэгвэл энэ сарын эхээр залуухан хосууд граж дотор автомашинаа асаалттай удаан байлгаснаас үүдэн угаартаж нас барсан хэрэг гарсан байна.

Хэргийг тодруулбал, арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүргийн долдугаар хороонд нэгэн гражд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байжээ. Хэргийг шалгахад тухайн залуу хосууд болох эрэгтэй 26 настай Б, эмэгтэй 23 настай М нар нь 98.. улсын дугаартай марк-2 загварын автомашин дотор угаартсан байдалтай нас барсан байсан.

Тэд тухайн өдрийн өглөөгүүр нас барсан байсан бөгөөд нас барах үедээ нүцгэн байсан тухай эх сурвалж мэдээлэв. Мөн автомашинаа асааллтай нь байлгахдаа цонх хаалгаа хаасан байсан ба гражийн хаалга мөн л хаалттай байжээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

АРДЧИЛАЛ.МН


2019-12-06 10:46:37

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/cfb133bdf103e7cd052c358abc9d1487.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29