Иргэд дүүргийнхээ 2020 оны төсвийн төсөлд саналаа өгөв

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төсвийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудын дагуу дүүргийн  дунд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд удирдан явуулж, 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнан, 2020 оны төсвийн төсөл, дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрахад чиглэсэн ямар ажил хийлгэх саналтай байгаа тухай иргэдээсээ сонслоо.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд энэ онд хийж хэрэгжүүлсэн гэрэлтүүлэг, камержуулалт, зам талбайн тохижилт, орон сууцны хороолол дунд болон гэр хороодод хийсэн бүтээн байгуулалт, амралт чөлөөт цагт зориулсан талбай бүхий тохижилтын ажлуудад талархалтай байгаагаа уламжилж 2020 онд хийх ажилд санал өгөв.

Тухайлбал:Цогцолбор байргүй хороодыг байртай болгох, гэрэлтүүлэг, камержуулалт, байрны дээвэр засвар, дулаалга зэрэг ажилд түлхүү санал өгөхийн зэрэгцээ улс, нийслэлийн төсвөөр хэрэгжих цэцэрлэг, сургууль барихаар чөлөөлсөн газруудад ажлыг эрчимтэй, хурдан шуурхай явуулахыг холбогдох дээд байгууллагууд, УИХ-ын гишүүд, нийслэлийн төлөөлөгч нарт уламжилж өгөхийг хүслээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


2019-12-06 20:32:00

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/e2662edb80e21f1d9a93179ee8d3b08c.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29