Н.Номтойбаяр худлаа ярьжээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2019.12.12/ мэдээлэл хийхдээ өөрийгөө Г.Батхүү агсны хэрэгт яллагдагчаар татагдаагүй гэж өндөр дуугаар мэдэгдсэн. Тэгвэл түүний ийн ярьсан нь худал гэдэг нь баримтаар нотлогдлоо.

Тодруулбал, Г.Батхүү агсны хэрэгт өөрийг нь яллагдагчаар татсан гэх мэдээллийг  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр няцаагаад байсан юм. Гэтэл түүнийг яллагдагчаар татсан баримт ил болжээ. Түүнийг яллагдагчаар татсан гэдгийг Нийслэлийн прокурорын газраас Төрийн томоохон албан тушаалтанд хандсан албан бичигтээ дурдсан байна.

Ингэхдээ Нийслэлийн прокурорын газраас “УИХ-ын гишүүн асан Г.Б нас барсан" гэх хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “худал мэдүүлэг өгсөн” гэх үйл баримтад тулгуурлан прокуророос, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа болно” гэжээ.

Ийнхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан баримт ил боллоо. Гэвч тэрбээр өөрийгөө өмгөөлж хэвлэлийнхэнд худал хариулт өгсөөр байгаа юм. Харин одоо УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дахиад л хариулах хэрэгтэй болох нь дээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны хэрэгт яллагдагчаар татсаныг нотлох баримт !!!

No photo description available.

АРДЧИЛАЛ.МН


2019-12-12 18:31:19

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/f9899f8ae9b8cad68889ff0eccef1c86.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29