УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ батлан даалтад гарчээ

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэх үеэр хэдийгээр шүүх хурал нь хойшилсон ч, шүүхээс, шүүгчээс, өмгөөлөгчөөс гурвуулангаас татгалзсан гэх үндэслэлээр түүнийг анх аравдугаар сарын 21-нд 461-р анги руу аваачиж хорьсон билээ.

Улмаар дараачийн хурлын товыг арваннэгдүгээр сарын 28 хүртэл хойшлуулсан байдаг. Товлосон цагтаа шүүх хурал болсон боловч З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорьсон. Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, "Түрээсийн орон сууц” хөтөлбөрөөс улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутгасан. Ингээд хоригдож байх хугацаанд төрсөн дүү нь нас барсан ч түүнийг гаргаагүй юм. Мөн батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ өнөөдөр /2019.12.12/ суллагджээ. Энэ тухайгаа тэрбээр, “Би нь эргээд ирлээ ккк. Санаа тавьсан нүүр номын найзууддаа баярлалаа. Би нь бууж өгөхгүй ээ” хэмээн бичиж жиргэжээ.


2019-12-12 21:15:12

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/80b558d412aedb0ed21f15ccd7620a0b.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29