МХЕГ: “Жүр Үр” ХХК зориулалтын бус тээврийн хэрэгслээр бялуугаа тээвэрлэж байжээ

Өнөөдөр /2019.12.13/ МХЕГ-аас мэдээлэл хийлээ. МХЕГ-аас шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй ААН байгууллагуудад хяналт шалгалт хийж, шаардлагатай зөвлөмж мэдэгдлийг хүргүүлжээ.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 2-ноос эхлэн 139 улсын байцаагч 9  дүүргийн 330 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хийсэн байна. Үүнд 151 томоохон худалдааны төв, зах, сүлжээ, дэлгүүр, 39  хүнсний үйлдвэр цех, 139 ресторан эвент холлууд багтжээ.

"Шалгалтын явцад 532 зөрчил илрүүлж, 348-ыг нь арилгуулсан. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд нарийн боов үйлдвэрлэж байсныг зогсоосон. Мөн 5 АНН, 12 иргэнийг 11 сая 450 мянган төгрөгөөр торгож, 6 ААН-д албан даалгавар хүргүүлсэн" гэж МХЕГ-аас мэдээлэв.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518 мянган төгрөгийн архийг хураан авчээ.
  • “Жүр Үр” ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулжээ.
  • “Моннидер” ХХК-ийн Оргил сүлжээ дэлгүүр, Алтан гадас трейд, Тэнгэр Трейд ХХК- иудаар худалдаалагдаж байсан импортын хаяг, шошгын зөрчилтэй 17 нэрийн 354 ширхэг нэг сая 256 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан татан авчээ.

НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш шинжилгээний хяналтын талаар танилцууллаа. Тэрбээр “Нийтдээ 127 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлсэн. Энэ дундаас Төв аймагт 11.21-ний өдөр "Морьтхангай" ХХК-ийн үйлдвэрлэсэн Морьтон нэрийн 0.5л, 0.75 литрийн савлагаатай архинаас альдегид, сувсны тос гарсан. Энэ нь стандартын хэмжээнээс их гарсан тул татан авалтыг хийлгүүлж байгаа.

Мөн мах боловcруулах үйлдвэрүүд хадгалах хугацаа дууссан хиам, зайдсыг дэлгүүрүүдээс татан авчхаад дахин худалдаалдаг зөрчил илэрсэн. Тодруулбал, нохой, гахайн хоолны зориулалтаар ААН, иргэдийн гар дээр худалдаалж, авсан иргэд цааш нь худалдаалж байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг үүсгэн шалгаж байна” гэлээ.

 


2019-12-13 11:33:17

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/84c33ac032a4235673488259016fd7e0.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29