Бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг өрнүүлэв

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2019 оныг бүтээн байгуулалтын жил болгон их засварын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Энэ хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, Гал түймэр унтраах аврах 22, 54, 55 дугаар анги, Эрэн хайх аврах ангийн байрны дотоод зохион байгуулалтыг бүрэн өөрчилж, удирдах бүрэлдэхүүн, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нарын ажлын өрөө тасалгааны зохицуулалтыг шинэчлэн, барилга байгууламжийн гадна болон дотор засварыг хийж гүйцэтгээд байна.

Дээрх бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг  улсын хөрөнгө оруулалтаар болон  алба хаагчдын дотоод нөөц бололцоонд тулгуурлан нийт 208.2 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


2019-12-13 17:18:41

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/c4c2e69d62fad9d3aa6d4ef8de951c11.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29