"Эрдэнэт" бүтээн байгуулалтын 41 жилийн ойгоо тэмдэглэж байна

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдсаны 41 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 

Тэртээ 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ашиглалтад орж, анхны зэс молибдены баяжмалаа экспортод гаргаж байв.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон энэ онд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шинэчлэл хийжээ. Үүний 20 сая орчим ам.долларыг геологийн хайгуулын бүхий л цогц ажилд зориулсан талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ.

Геологийн хайгуулын бүхий л цогц ажлын үр дүнд Эрдэнэтийн овоо, ойр орчим дахь нөөцийг цаашид 60 жил ажиллах боломжтой гэдгийг тогтоогоод байна. Мөн 41 жилийн ойн босгон дээр Геологи хайгуулын ангийг Геологи хайгуулын экспедиц болгон цар хүрээ, статусыг өргөжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. “Энэ нь бидний энэ ажлын үр дүн гэдгийг нийт уурхайчдадаа баяртайгаар дуулгая” гэж тэрээр өчигдөр болсон ойн ёслолын үеэр онцлов.

Үйлдвэрлэлд хийсэн бүтээн байгуулалтын ажлын үр өгөөжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх тодорхойлохдоо, “Энэ бүх шинэчлэлийн ажлын үр дүнд бид үйлдвэрлэлийн бүтээмжээ өсгөнө. Хүдэр дэх металлын агуулга буурч буй энэ үед эцсийн бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хадгалж, борлуулалтын орлогоо бууруулахгүй барихын тулд боловсруулалтаа нэмэх нэг арга байгаа. Тэгэхээр шинэчлэлийн үр дүнд боловсруулалт нэмэгдүүлэх  хүчин чадалтай болж байна гэсэн үг” хэмээв. 


2019-12-14 15:36:09

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/73ca24298c4558031cb82d5ec439b10f.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29