Сайд Ц.Даваасүрэн, ЭХЗХ-ны дарга А.Тлейхан нарын тушаал, шийдвэрээс болж "Шарын голын уурхай дампуурлын ирмэгт хүрлээ" гэв

Эрчим хүчний зохицуулах хорооны /ЭХЗХ/ гадна талбайд өнөөдөр /2020.01.14/ Шарын голын уурхайчдын төлөөлөл жагслаа. Учир нь тэд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Шарын голын уурхайг дампуурлын ирмэгт хүргэж байгаа талаар мэдээлэл хийж буй юм.

Энэ үеэр “Шарын гол” үйлдвэрчний хороон дарга Л.Наранбаатар: “Шарын голын уурхай дампуурлын ирмэгт хүрээд байна. Учир нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороон дарга А.Тлейхан нар Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40500 төгрөгөөр хянан, үнэ тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүлэх тушаал шийдвэр гаргасан байдаг. Үүний үр дүнд Шарын гол хувьцаат компани нүүрс олборлосон өртгөөсөө хэд дахин  бага үнийн дүнгээр төрийн өмчит компаниудад нүүрсээ нийлүүлж, алдагдал хүлээж байна. Гэтэл өнөөдөр нэг тонн нүүрсний зах зээлийн бодит үнэ 150 мянган төгрөг байна" гэлээ.

Мөн “Шарын гол” компаниас нийлүүлж буй нэг тонн нүүрсний үнийг 47 мянган төгрөг болгох цаашлаад үнийг чөлөөлөх шаардлагыг албаныханд хүргүүлсэн юм. Энэ шаардлагад Эрчим Хүчний Зохицуулах Хорооны мэргэжилтнүүд тайлбар өглөө.

ЭХЗХ-ны Үнэ тариф зохицуулах газрын дарга Б.Болор-Эрдэнэ тайлбартаа “Хуулийн дагуу эрчим хүчний нүүрсний үнийг тогтоох, хянах үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд  хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг тэгш хангадаг. Шарын голын уурхайн нүүрсний үнийг 2016 оноос эхлэн 6500 төгрөг, 2018 онд 2000, 2019 онд мөн 2000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. “Шарын гол” компани нүүрсний үнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа шалтгаанаа аргачлалын дагуу, нотлох баримттайгаар шаардлагад нийцсэн материал ирүүлээгүй. Эрчим хүчний газруудад нүүрс нийлүүлж байгаа дөрвөн компани бий. Эдгээр уурхай дунд “Шарын гол” хамгийн өндөр тарифтай нь” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Шарын голын уурхай нь 500 гаруй ажилтантай бөгөөд алдагдалтай ажилласнаас 46 тэрбум төгрөгийн өр үүсч, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрээд байгаа ажээ.

АРДЧИЛАЛ.МН


2020-01-14 14:31:04

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/bc30581b0a08c6af19f800e9611ae4f0.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29