“Макс” групп өөрсдийн объектыг эмнэлэг болгох санал тавилаа

“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар нүүр номоороо дамжуулан хүрэлцээ дутмаг байдаг эмнэлгийн орны асуудлыг шийдэж, өөрсдийн объектыг ашиглахыг зөвшөөрч буйгаа илэрхийллээ.

Тэрбээр “Хөгшид хүүхдээ тэвэрсэн ээж эмнэлгийн коридорт хэвтэж байгааг харахаар сэтгэл зовниж байна аа. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, хувь нэмрээ оруулахад бэлэн. Объект нь бидэнд байна. 45 хоногийн дотор эмнэлгийн зориулалттай 500 ор бэлэн болгох боломж бий. Мэдээж үйл ажиллагаа, халаалт, дулааны асуудал гээд тодорхой хэмжээнд түрээс, төлбөрийн асуудал яригдах байх. Ханиад томууны дэгдэлт 4 сар хүртэл үргэлжилнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80% нь томуу, томуу төст өвчнөөс болж эмнэлэгт хэвтэж байна. Дараа жил дахиад л энэ асуудал яригдах нь ойлгомжтой. Санаачилгыг маань дэмжиж, Эрүүл мэндийн холбогдох салбарынхан анхааралдаа авна биз ээ.” хэмээн нийтэлсэн байна.

Эх сурвалж: Gogo.mn


2020-01-14 16:09:22

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/a2cdedd4ecad5f4561aac9368a33b8b5.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29