Цахилгаан автобус ирэх долоон хоногоос туршилтаар явна

Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өчигдөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын хийж буй ажилтай танилцсан.

Энэ үеэрээ Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн их багтаамжийн дизель хөдөлгүүрийн автобуснуудад суурилуулсан дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүх төхөөрөмж агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж чадаж байгаа эсэхийг сонирхсон юм.

Япон улсын "Жайка" байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн их багтаамжийн дизель түлшийн автобусанд DPF буюу дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүгчийг 24 автобусанд суурилуулсан. Тус ажиллагаатай нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨАТҮГ-ын 9 автобусанд суурилуулжээ.

ЗОРИУЛАЛТЫН ЦЭГЭЭС 8-15 МИНУТАНД БҮРЭН ЦЭНЭГЛЭХ БОЛОМЖТОЙ

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар “Манайх олон цахилгаан автобус туршиж байгаа. Тэдгээр туршилтын автобуснаас Зорчигч тээврийн нэгтгэлд 10 ирсэн. Одоогоор монгол инженерүүд Монгол стандартад нийцүүлж, техникийн хувьд туршилтын арга хэмжээг авч байна.

Автобусууд дулаан оронд байсан автобус учраас тос нь болохгүй байна гэсэн асуудал туршилтын явцад гарч байна. Энэхүү 12 метр урт, 36 хүний суудалтай цахилгаан автобусыг долоо хоногийн дараа туршилтад гаргаж, төв замаар явуулахаар төлөвлөж байгаа. Зориулалтын цэгээс 8-15 минутанд бүрэн цэнэглэх боломжтой” гэв.

Эх сурвалж: medee.mn


2020-01-16 10:25:50

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/fd7920f33d7a22368a79cc049eb98818.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29