Усчин-аврагчид сургалтад хамрагдаж байна

Баруун бүсийн Онцгой байдлын газар, хэлтсүүдийн Эрэн хайх, аврах ангийн усчин аврагчдын сургалт, дадлага Ховд аймгийн Онцгой байдлын газрын харьяа “Усан спорт сургалтын төв”-д зохион байгуулагдаж байна.

Мэргэжлийн усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус сургалт, дадлага нь батлагдсан хөтөлбөрийн дагуу жагсаалын үзлэг, бэлтгэл, танхимын сургалтаар эхэлсэн юм.

Сургалтад баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын Онцгой байдлын газрын 35 усчин аврагч хамрагдаж байна.

Сургалт, дадлага энэ сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


2020-01-16 10:26:27

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/1b09d6b19d6da23b288a2768d246ae98.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29