Монгол эмэгтэйчүүдэд ДОХ-ын халдвар санаатай тарааж байна гэв

БНХАУ-ын Бээжин хотын “Maggies ” шөнийн цэнгээний газрын байнгын үйлчлүүлэгч Жорж хэмээх Итали Улсын иргэн монгол эмэгтэйчүүдэд ХДХВ буюу ДОХ-ын халдвар санаатайгаар тараадаг гэсэн  мэдээлэл байна. Эх сурвалжийн хэлж буйгаар Жорж нь сүүлийн 16 жил тус хотод оршин суусан бөгөөд анхны хамтран  амьдрагч  Монгол Улсын иргэн Э   хэдэн жилийн өмнө ДОХ-ын халдвараар нас барсан аж.

Түүнээс хойш Жорж нь  долоо хоног бүрийн тав дахь өдөр бүр  согтуугаар дээрх цэнгээний газраар үйлчлүүлдэг бөгөөд согтсон үедээ бэлгэвч хэрэглэхгүй хэд хэдэн монгол эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон гэсэн мэдээллийг өгч байна.  “Magis” шөнийн цэнгээний газарт одоогоор 23-46 насны англи хэлтэй, өндөр боловсролтой 70 гаруй монгол эмэгтэй европ эрэгтэйчүүдэд биеэ үнэлдэг гэнэ.

Тус цэнгээний газар нь ази эрэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд Бээжин хотын нэгдүгээр тойрог буюу Ябуловын гудамжинд байрладаг, нэг удаадаа 80 юанийн тасалбартай юм байна. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй ярилцлагыг тун удахгүй "Ардчилал.мн" сайтаас хүлээн авч уншаарай.

Н.Бүжин


2020-01-16 10:47:22

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/bbc34dff1b4dcde7072ff5822a24d041.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29