Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр олс татаж алхана

Циркчин М.Мягмарсайхан ирэх зургаадугаар сарын 25-нд Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр олс татан алхахаар төлөвлөн бэлтгэл хийж байна. Чулуут гол нь Тээлийн голын адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 40-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэн урсдаг. 

Тэрбээр skywalk буюу өндөр утсан дээр ямар ч хамгаалалтгүй алхаж тэнцвэрийн үзүүлбэрийг хийх бөгөөд 70 орчим метрийн өндөртэй 150 метр утас тавихаар төлөвлөжээ. 

Монголын циркийн нэвтэрхий толь номонд “Хамгийн өндөрт үзүүлбэр хийсэн” жүжигчин хэмээн тэмдэглэгдсэн тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Монголдоо анх удаа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дахь Улаан цутгалан хүрхрээн дээгүүр утсан дээгүүр алхах үзүүлбэрээ хийсэн нь Монголын циркийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэр үед 25 метрийн өндөрт 65 метр урт төмөр утсан дээгүүр алхаж байсан бол энэ удаа алхах өндөр болон зайг илүү нэмэгдүүлсэн байна. 

М.Мягмарсайхан нь агаарт алхах экстрем үзүүлбэр үзүүлдэг Монголын ганц мэргэшсэн жүжигчин бөгөөд 2005 оноос хойш Швейцарийн жүжигчин, Гиннесийн 22 удаагийн амжилт эзэмшигч Фредди Ноктой хамтран уран бүтээл хийх болсноор өндөр утасны үзүүлбэр тоглох болжээ. Түүний хийх үзүүлбэр тоглолтыг олон улсад “skywalk”, “highwire” хэмээн нэрлэдэг бөгөөд АНУ болон Швейцарьт түгээмэл хөгжжээ.

Эх сурвалж: gogo.mn

2020-01-16 11:53:49

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/9d76c0c749f4b30889371ca53d5c5941.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29