СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө нэг иргэн угаартаж, амиа алджээ

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан өнөөдөр /2020.01.16/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй  “Ойрын өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 19 дуудлага ирснээс 35 том хүн, 19 хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж мэдээлэл авсан.

Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн хоёр хүн хүнд хэлбэрээр угаартаж, нөхөр нь нас барсан тохиолдол гарлаа. Эхнэр нь эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт таван хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Угаартсан гэр бүлийн хувьд өрхөө бүтээж, яндангаа салгасан байсныг газар дээр нь ажилласан манай байцаагч мэдээлсэн. Тиймээс өөр шалтгаан, нөхцөл байх магадлалтай гэж үзээд цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн" гэлээ.

Мөн угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажил үргэлжилж байгаа гэнэ. Нэгдүгээр сарын 15-ны байдлаар нийслэлийн 18 мянга 186 өрхөд угаар мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 90.6 хувьтай байгаа аж. Харин ирэх Бямба гарагт 60 мянган угаар мэдрэгч дахин нийлүүлэгдэх юм.

Эх сурвалж: NEWS.mn


2020-01-16 15:02:26

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/cf75d908b50e61b2e9bbe46100cd8540.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29