“Disney+” үйлчилгээний хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна

Телевизийн үзэгчдийн тоо буурч, стриминг үйлчилгээний хэрэглэгчид нэмэгдэх төлөвтэй байгаа үед “Disney” компанийн хувьд сайн эхлэл болсныг уг тоон үзүүлэлт харуулжээ. 

Урьдчилан тооцоолж байсны дагуу шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр зардал ихээхэн нэмэгдэж, үүний улмаас “Disney” компанийн өнгөрсөн оны сүүлийн улирлын орлого 23 хувиар буурчээ. 2019 оны 11 дүгээр сард үйлчилгээнд нэвтэрсэн “Disney+” платформ нь “Netflix”, “Amazon Prime” зэрэг стриминг үйлчилгээтэй өрсөлдөж эхэлсэн байна.

2024 он гэхэд дэлхий даяар 60-90 сая хэрэглэгчийг татах шаардлагатай хэмээн “Disney”-ийн мэргэжилтнүүд тооцоолжээ. “Disney+” стриминг үйлчилгээг ашиглан “Star Wars” цуврал киноны шинэ анги тэргүүтэй “Disney” компанийн олон уран бүтээлийг агуулсан каталогоос дуртай киногоо сонгон үзэх боломжтой юм. 


2020-02-05 14:06:20

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/635874a91675e4c20b629a092c2db241.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29