“LG” гар утасны үзэсгэлэнд оролцохгүй

Шинэ төрлийн коронавирусний халдвар тархсантай холбогдуулан БНСУ-ын “LG” компани дэлхийн технологийн хамгийн том үзэсгэлэнд оролцохгүй байх шийдвэрийг гаргажээ.

 

Испанийн Барселона хотноо жил тутам зохион байгуулдаг Дэлхийн гар утасны үзэсгэлэн /MWC/ энэ сарын 24-нд эхлэх юм. Мөн Хятадын “ZTE” компани уг үзэсгэлэнгийн үеэр хэвлэлийн бага хурал зохион байгуулахаа больсон байна.

 

“MWC” үзэсгэлэнг зохион байгуулагчид лхагва гарагт мэдэгдэхдээ, коронавирус бидний үйл ажиллагаанд нэг их нөлөө үзүүлэхгүй гэжээ. Харин уг үйл явдлаас хэдхэн цагийн дараа “LG” компани дээрх шийдвэрээ олон нийтэд танилцуулжээ.

 

“Манай компани ажилтнуудынхаа аюулгүй байдлыг харгалзан үзсэний дүнд “MWC-2020” үзэсгэлэнд оролцохгүй байх шийдвэрийг гаргаж, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу олон улсын аялал хийхээс татгалзаж байна” гэж “LG” компани мэдэгджээ. Мөн ойрын хугацаанд тусгай арга хэмжээгээ зохион байгуулна гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

 

Энэ удаагийн “MWC” үзэсгэлэнгийн үеэр “LG” компани хос дэлгэцтэй, “5G” сүлжээ дэмждэг шинэ ухаалаг гар утсаа танилцуулах төлөвтэй байсан юм. Энэхүү үзэсгэлэнг жил тутам зохион байгуулдаг Испанид коронавирусний халдварын 1 тохиолдол бүртгэгджээ. 

 

Хятадад өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 28018 хүрч, нийт 563 хүн нас барсан бол уг вирусний халдварын тохиолдол дэлхийн 27 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна. 



 


2020-02-06 16:24:36

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/0c6a11a80b45c0e746778ae12f35e29e.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29