Дарвуулт завины спортын ДАШТ-ийг Оманд зохион байгуулна

Энэхүү тэмцээнийг Оманы нийслэл Маскат хотоос өмнө зүгт 100 орчим километрт орших “Аль-Мусанна” спорт цогцолборт зохион байгуулах ажээ.

“Дарвуулт завины спортын ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авсан нь “Аль-Мусанна” спорт цогцолборын чансааг илтгэж байна. Манай улс олон улсын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байсан арвин туршлагатай” гэж “Oman Sail” байгууллагын тэргүүн мэдэгдсэн байна.

“Дарвуулт завины спортын Ази, далайн аварга шалгаруулах 2019 оны тэмцээний үеэр би “Аль-Мусанна” цогцолборын олон тамирчин хүлээн авах хүчин чадал, тамирчдын хэрэгцээ шаардлагад нийцэж буй байдал зэргийг харсан” гэж Азийн Дарвуулт завины спортын холбооны тэргүүн Малав Шрофф хэлжээ.


2020-02-12 13:10:16

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/0a436cfce3b984addf605e13c7f18dca.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29