Архи, согтууруулах ундааг 15:00 цагаас хойш худалдахыг хориглолоо

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.02.13/ хуралдаж, архи, согтууруулах ундааг 15:00 цагаас хойш худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох, баар, караокены үйл ажиллаагааг зогсоох, ресторан, гуанз, зоогийн газрууд 20:00 цаг хүртэл ажиллах шийдвэрийг гаргажээ.

Мөн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан байна.

-Сурагчдыг гадуур сэлгүүцэхгүй байх, олон нийтийн газраар хүүхэд дагуулж явахгүй байх, энэ асуудалд эцэг эхчүүд болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах

-Захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа төлбөрт тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, хариуцлага тооцох,

-Цагаан сар тэмдэглэхгүй байх, аймаг, сум дамжин золголт хийхгүй байх

-Гандан, хийдүүд ном хурж олон нийтийг цуглуулахыг хориглох

-Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах, шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх

Вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаарх албан ёсны, үнэн бодит мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх

-Нийтийн тээврийн хэрэгсэл автобус, онгоцоор зорчигчдод бүртгэл судалгаа хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, халууныг үзэж хэмжих

-Хилийн хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлүүдийг өглөө.


2020-02-15 16:44:49

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/6ce7cf399f0bcd1db905248775500148.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29