Хурцын хүү Тайван, Номтойбаяр гишүүний маргааны гэрчээр Д.Зүмбэрэл гэгч залуу гэрчээр дуудагдсан уу?

Одоогийн Төрийн түшээдээс хамгийн их хэл ам таталдаг нь Н.Номтойбаяр байж магад. Ямар сайндаа ангийнх нь нөхөд авилга, ЖДҮ гээд “жижиг асуудалд” ороогдон мунгинаж байхад мань хүн “зодоон, хүн амь, рекет” гээд том асуудалд нэр холбогдчихсон тууж явдаг. Баттай эх сурвалжын мэдээлж буйгаар ТЕГ-н дарга Хурцын хүү Тайван, Номтойбаяр гишүүн хоёр “Петровис”-н Оюунгэрэлийн охины төрсөн өдөр дээр хоорондоо маргалдаж гар зөрүүлсэн нь олны нүдийг орой дээр нь гаргаад авсан. Тэгвэл уг орой хүлээн авалт дээр Д.Зүмбэрэл гэгч залуугийн нэр цухас дурдагдаад өнгөрсөн. Тэрээр уг хүлээн авалтад мөн уригдсан ба Хурцын хүү Тайванг өмөөрч Номтойбаяртай сүрхий маргалдаж асуудалд оролцсон аж. Түүний талаар дараа бид эрэн сурвалжилж дэлгэрэнгүй танилцуулах болно. Зүмбэрэл гэгч залуу юм юманд хөдөлгөөнтэй нэгэн бөгөөд улс төрд ч хөөрхөн “тоглолт” хийчихдэг, үеийнхэндээ овоо дээгүүрт тооцогддог гэх бөгөөд хэсэг бүлэг нөхдийн хамт байгууллага, хувь хүний хооронд үүссэн их хэмжээний мөнгөний маргааныг арилгадаг “шинэ” ажилд гаршаад байгаа аж. Түүнд хандсан хэд хэдэн хүн хохиролоо тунчиг амархан барагдуулаад Зүмбэрэлд “ёндоог” нь хангалттай өгсөн хэмээн батлан ярьсан сурагтай. Улс төрд хүч үзэж байгаа хүн ийм төлөв, даруу, ёс жудагтай байх ёстой ч үл бүтэх, залилагч нартай хатуу тэмцэнэ гэдэг нөгөө талаар түүнийг зөвтгөх шалтгаан ч байж магад. Ямартай ч залуу хүний хувьд түүнд их холын ирээдүй байгаа, түүндээ хөл алдахгүй зорилготой, зоригтой зүтгээрэй хэмээн ахмад хүний хувьд зөвлөе.


2020-02-15 20:30:41

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/115f5dd9cfeb328bdbaf3a91aeff6027.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29