Дундговь аймгийн малчид Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнг дэмжиж, 100 сая төгрөгийн хандив цуглуулжээ

Тодруулбал, 1000 малтай, 100 малчин өрх түүний сонгуулийн санхүүжилт болох 100 сая төгрөгийг өөрсдөөсөө хандивлаж байгаа аж. Иргэд ийнхүү хандив өргөх болсон шалтгаан нь Р.Эрдэнэбүрэн сумандаа “Шинэ сум” төслийг санаачилж амжилттай хэрэгжүүлсэнтэй холбоотой гэлээ.

Тэрбээр төслийн хүрээнд Гурвансайхан суманд зургаан жилийн дотор дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуургын систем, авто замын ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн 180 айлын хашааг жигдрүүлэн шинэчилж, ногоон байгууламж бий болгосон байна. Тиймээс тус сумын нутгийн зөвлөл, малчдын төлөөлөл түүний хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлж, цаашид ч дэмжинэ гэдгээ ийнхүү мэдэгдлээ.


2020-02-17 18:26:57

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/693e7c0836315414672430e10ef0ac0b.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29