Opendata: Гишүүн Ж.Батзандангийн зөвлөхийн хамаарал бүхий 33 компани

УИХ-ын гишүүн Ж.Батзандан компани удирддаггүй. Хөрөнгө орлогодоо мэдүүлсэн ЖБ Прайм, Доктор фарм гэх хоёр компани байдгийг нь эхнэр Ч.Дэлгэрмаа нь удирддаг. Эхнэрт нь дахиад Тайвандэлгэр, Сонатамон, Мондэй бизнес девелопмэнт зэрэг гадаад худалдааны дөрвөн компани бий ч ХОМ-тээ бичдэггүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Ардчилсан намынхан өнгөрсөн 7 хоногжин сошиалаар балбав. Хөх хотод консул байсан Д.Мөнх-Эрдэнэ л вичатаар дамжуулсан яриануудыг нь дэлгэсэн байх. Өөрөө ч “Улаан бал” ярилцлагад оролцохдоо, “Дахиад ч дэлгэх ярианууд байгаа” талаараа дурдаж байсан л хүн. Тэрнээс биш “МАНАН бүлэглэл, Б.Хурц генерал” wechat-ийн яриаг нь хакердаж олоод, эвлүүлж тавиад байгаа гэвэл дэгсдэнэ. Сүүлд цацсан бичлэг дээр Ж.Батзандан “Энхбат, Амарсайхан, Аюулгүй” гэсэн гурван хүний нэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн нартай хамт нэрлэдэг.

Өсөхжаргалын Энхбат, Санжжавын Амарсайхан, Галсанжамцын Аюулгүй гурав бол Ж.Батзанданг Сүхбаатарын талбайд жагсаалч байхад Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнд нь хамт байсан найзууд. Одоо С.Амарсайхан, Г.Аюулгүй нар Ж.Батзандангийн зөвлөх. Ж.Батзандан гишүүн парламентад суудалгүй Шударга иргэдийн нэгдсэн намын дэд даргаараа Г.Аюулгүй, С.Амарсайхан нарыг тавьжээ.

Галсанжамцын Аюулгүй гэж хэн бэ?

Г.Аюулгүй Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүнээс эхлээд л Ж.Батзандантай хамт явсан. 2001 онд ХААИС-ийг эдийн засагчаар, сүүлд 2012 онд МУИС-ийг эрх зүйчээр төгссөн. Азийн бамбар компанийн захирал бөгөөд Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны дэд тэргүүнээс гадна Монголын цахилгаан холбоо компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байлаа.

Г.Аюулгүйгийн үүсгэн байгуулсан, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг компанийг хуулийн этгээдийн бүртгэлийн нээлттэй сангаас шүүж үзлээ. Ихэвчлэн гадаад худалдааны компани байна. Компаниудаа Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол дахь 13 дугаар байрны 180 тоотод бүртгүүлсэн нь ил байна. Зарим компани нь Дугарын Баянбаатар, Дугарын Тэгшжаргал нарын нэр дээр бүртгэгджээ.

  1. Гадаад худалдааны Дэлгэр дэжид: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  2. Гадаад худалдааны Апексмайнз: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  3. Гадаад худалдааны Аюут толгой: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  4. Гадаад худалдааны Монгол мах нүүдэлчдийн хишиг: Улаанбаатар, Баянзүрх, 8-р хороо, эрдэнэ толгой 2, 14 тоот
  5. Уул уурхайн тоног төхөөрөмж худалдааны Монгол гэр юниверсал: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 180 тоот
  6. Гадаад худалдааны Ирмэг даваа: Улаанбаатар, Баянгол, 7-р хороо, 4 хороолол, 12, 87 тоот
  7. Машин механизмын тоног төхөөрөмж түрээсийн Коул энд кокс: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  8. Машин механизмын тоног төхөөрөмж түрээс, худалдааны Глобал майнинг менежмент консалтинг: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  9. Машин механизмын тоног төхөөрөмж түрээс, худалдааны Энтекмегаватт: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  10. Уул уурхайн тоног төхөөрөмж худалдааны Эй Би Пи глобал: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  11. Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны Эй Би Пи инвестмент: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  12. Гадаад худалдааны Төв азийн бар: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  13. Гадаад худалдааны Саха даймондс: Улаанбаатар, Хан-Уул, 15-р хороо, стадион оргил, махатма ганди, "LS Plaza" барилга, 1 давхар
  14. Машин мехнанизмын тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн Унгар констракшн солюшнс: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  15. Гадаад худалдааны Монкоул: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  16. Гадаад худалдааны Сибирь-Ойл: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  17. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны Гүүд мийт фүүдс: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  18. Гадаад худалдааны БЭСС: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 180 тоот
  19. Гадаад худалдааны Грийт монгол фүүдс Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13 хороолол, 180 тоот
  20. Гадаад худалдааны Батаармедиа: Улаанбаатар, Баянгол, 1-р хороо, 2 хороолол, хатанбаатар магсаржав, 5а байр, 64 тоот
  21. Гадаад худалдааны Элит цамхаг: Улаанбаатар, Баянгол, 2-р хороо, 9в, 40 тоот
  22. Машин мехнанизмын тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн Энтек мегаватт: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 180 тоот
  23. Гадаад худалдааны Дюмонс ферм: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 180 тоот
  24. Гадаад худалдааны Могулроуд: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 180 тоот
  25. Гадаад худалдааны Баттрипел: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  26. Гадаад худалдааны ААШТО: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  27. Гадаад худалдааны Могул импорт: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  28. Гадаад худалдааны Могул экспорт: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  29. Гадаад худалдааны Могул даймонд: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  30. Авто зам, талбайн тохижилт барилгын Дэвжих-Эрдэнэ: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  31. Гадаад худалдааны Титаниумрэйсинг: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  32. Гадаад худалдааны НАСТО: Улаанбаатар, Баянзүрх, 18-р хороо, 13 хороолол, 13, 180 тоот
  33. Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Азийн бамбар: Улаанбаатар, Баянгол, 2-р хороо, 2-р хороолол, Hill side хотхон 9в-40 тоот

 

 

эх сурвалж: time.mn


2020-02-18 10:55:09

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/d9066ea9fe1ef69d833a5efe490ce2f6.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29