Орхон голын 12 000 мөнгөлөг хэлтэг загас усжуулалтын сувагт орж хорогджээ

Газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Норбу-агко” ХХК-ийнхны буруугаас болж загас хорогдоод зогсохгүй, мал ч үрэгдсэнийг эх сурвалжууд хэлж байна. Тус компанийнхан хэрэглэх боломжгүй рапсаа зориулалтын бус газарт хаясан аж. Түүнийг нь үхэр идсэнээс болж нэлээд хэд нь хордон үхжээ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь хууль, хяналтын байгууллагынхнаас тодруулахад “Тус компанийнхан хаягдал рапсад хордож, ойр орчимд нь оршин суудаг иргэдийн үхэр, мал хордож үхсэн гэх хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 6.1-1 дэх хэсэгт заасан Хог хаягдлын тухай хууль зөрчсөн үндэслэлээр малчдад учирсан хохирлыг нөхөн төлүүлж, 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Гэвч тус компанийн удирдлага эрх бүхий албан тушаалтны эл шийтгэврийг хүлээн авалгүй нэлээд хэд хонож байтал “Норбу-агко” компанийн усалгааны сувагт загас олноороо хорогдсон хэрэг гарлаа.

Өдгөө Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд заасан “Усны тухай хуульд заасны дагуу ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна. Тус компанийн үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар хор хохирол учирч байгаа тул гаргасан зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон. Өдгөө Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас хяналт тавьж байгаа” гэлээ.


2020-04-07 12:35:44

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/2a099f315451d19b969c033f790d61ad.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29