Ажилтан, алба хаагчдад цахим сургалт зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд аж, ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад цахим сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Дөвшин, Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Мягмарсүрэн, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч Г.Энхцолмон  нар удирдан явуулж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, аж, ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар болон галын аюулгүй байдал сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Цахим сургалтад нийт 60 аж ахуйн нэгж, байгууллагын захирал, хүний нөөцийн ажилтан,  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежер, галын болон барилгын инженер зэрэг албан тушаалтнууд  хамрагдлаа.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


2020-05-30 11:40:35

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/30c7e8fd2274250b3e13ec49dace90a0.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29