Нийслэлийн төрийн байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлнэ

Нийслэлийн төр,захиргааны байгууллагуудын ажлын цаг зуны хуваарьт шилжиж байна. Тодруулбал, дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбоотой нийслэлийн, төр захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 6 дугаар сарын 1-нээс 08:00 цагт байхаар зохицуулах нь.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн оны 5дугаар сарын 8-нд гаргасан захирамжаараа зуны улиралд, жил бүрийн 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг зохицуулж байхаар болсон юм.

Энэ нь өдөр уртсаж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагч нар орой эрт амрах, мөн авто замын ачаалал, хөдөлгөөнийг бууруулж зохицуулах зорилготой юм.


2020-05-30 11:50:01

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/6b08f5460dfde32752c5f7b591099fdd.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29