Шатахууны үнэ буурсан ч мах, ногооны үнэ өсчээ

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай уялдан манай улсад шатахууны үнэ он гарснаас хойш нийт гурван удаа буурч АИ 92 автобензиний үнэ литр тутамд өнөөдрийн байдлаар 1360, АИ-95 1800, дизель түлшийг 1990 төгрөг болоод байна. Тодруулбал, шатахууны үнийг гуравдугаар сараас эхлэн нийт 400 төгрөгөөр буулгаад байгаа юм.

2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн

  • А-80 автобензин 30 төгрөгөөр, Аи-92 автобензин 45-95 төгрөгөөр, дизелийн түлш 0-120 төгрөгөөр

2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн

  • А-80 автобензин 300 төгрөгөөр, Аи-92 автобензин 300 төгрөгөөр, дизелийн түлш 190-310 төгрөгөөр

 2020 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс  эхлэн

  • А-80 автобензин 50 төгрөгөөр, Аи-92 автобензин 80-100 төгрөгөөр, Аи-95 автобензин 200 төгрөгөөр, дизелийн түлш 160 төгрөгөөр бууруулжээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийг найман сарын хугацаанд тогтвортой барина гэж мэдэгдсэн бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавина гэх сүржин мэдэгдлийг хийсэн. Гэвч шатахууны үнийг дагаж  нийтийн тээвэр, хүнсний бараа, нийтийн хоолны салбар, такси үйлчилгээ, эм эмийн хэрэгсэл өсдөг байдалд бодит амьдрал дээр мэдэгдэхүйц өөрчлөлт гарсангүй. Эсрэгээрээ мах, ногооны үнэ өсчээ.Нийслэлийн статистикийн газрын долоо хоногийн үнийн судалгааг тоймлон хүргэе.

Монголчуудын хүнсний гол хэрэглээ махны үнэ 0.8-3 хувиар өссөн дүнтэй байна. Тодруулбал,энэ долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10141 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12175 төгрөгийн үнэтэй байгаа юм. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 350 төгрөгөөр (3.0%), үхрийн цул махны үнэ 369 төгрөгөөр (2.6%) тус тус өсчээ. Хонины цул махны үнэ 86 төгрөгөөр нэмэгдэж  нэг кг нь 8500-13.500 төгрөгийн үнэтэй байна. Мөн ногооны үнэ монгол төмс 0.9 хувиар өсч 981 төгрөгөөр, монгол лууван 5.8 хувиар өсч 1937 төгрөгөөр, монгол байцаа 2.8 хувиар өсч 2486 төгрөгөөр, монгол хүрэн манжин 15.6 хувиар өсч 2759 төгрөгийн үнэтэй байгаа юм.  Түүнчлэн “Атар” талх 1100-1400 төгрөгийн үнэтэй, бусад нэр төрлийн талх 1600 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Харин үнийн өсөлтөд хяналт тавих үүрэгтэй ШӨХТГ юу хийж байна вэ?

Эх сурвалж: Б.Цэцэг (news.mn)


2020-05-30 12:33:58

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/b77b981bb5ca5037b8a13bc029710103.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29