Та үүнийг мэдэх үү?: Эмэгтэй хүний бие

Хорвоо дэлхий гэдэг тэр чигтээ таавар мэт. Эрчүүд эмэгтэйчүүдийг "олон зүйлийг зэрэг хийдэг шигээ олон ааш гаргадаг, ойлгомжгүй улсууд" гэх зэргээр нэрлэдэг ч яг яагаад ийм эгэлгүй байдгийг нь сайн мэддэггүй л болов уу? Ингээд "Та үүнийг мэдэх үү?" цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаараар эмэгтэйчүүдийн бие организмын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

1. Эмэгтэй хүний биеийн булчинд эластин ихээр агуулагддаг учир эрчүүдээс илүү уян хатан байдаг. Арьсны уян хатан чанарыг илтгэх энэхүү уураг биднийг 20 нас хүрэхэд биед хамгийн ихээр агуулагддаг бол 40 нас хүрэхэд талаас илүү хэмжээгээ алддаг байна. 

2. Хүний хоёр хөхний хэмжээ яг эн тэнцүү байна гэж байдаггүй. Бэлгийн хөгжил болон дааврын өөрчлөлт зэргийн нөлөөнөөс үүдэн өөр хэмжээтэй болдог байна. Тиймээс тэс өөр хэмжээтэй биш л бол үл ялиг өөр байх нь хэвийн аж. 

3. Хэрэв бага нас, жирэмсэн болон цэвэршилтийн үе зэргийг хасвал эмэгтэй хүнд амьдралынх нь туршид 450 орчим удаа сарын тэмдэг ирдэг байна. 

4. Эмэгтэй хүн 30 нас хүрэхэд ясных нь жингийн 1 хувь алдагдсан байдаг бол 50 нас хүрэхэд 20 хувь нь алдагдсан байдаг аж. 

5. Эм бэлгийн эсийн дааварт гүйцэтгэдэг үүргийн тусламжтайгаар эмэгтэйчүүдийн дархлааны тогтолцоо эрчүүдийнхтэй харьцуулахад илүү хүчирхэг байдаг байна.

6. Йелийн Анагаахын Сургуулийн доктор Линда Бартошукийн хийсэн нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн хэлний амтлах хөхлөг эрэгтэй хүмүүсийнхээс харьцангуй их байдгийг тогтоожээ.

7. Танд эрэгтэй хүмүүсийн үс нэлээн бүдүүн ширхэгтэй юм шиг санагдаж байсан уу? Тэгвэл энэ нь зүгээр л санагдаад өнгөрсөн зүйл биш юм. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний үсний диаметр эрэгтэй хүнийхтэй харьцуулахад хоёр дахин бага байдаг гэнэ. 

100+ Girls Pictures | Download Free Girl Photos on Unsplash

8. Макгилл Их Сургуулийн профессор Маяа Салехийн хийсэн судалгаагаар эмэгтэй хүний бие махбод вирусийн гаралтай өвчинтэй тэмцэх тал дээр эрэгтэйчүүдээс илүү ажилладаг байна. 

9. Эрэгтэй хүмүүс жилд дунджаар 6-17 удаа уйлдаг бол эмэгтэйчүүд 30-64 удаа уйлдаг гэнэ. Хөх ургах, төрсний дараа хөхнөөс сүү гарахад нөлөөлдөг пролактин хэмээх даавар эмэгтэй хүнд эрчүүдтэй харьцуулахад 60 хувиар илүү байдаг. Бүр 60 хувь шүү дээ. Тийм учраас л эмэгтэйчүүд "уйланхай" байдаг байна. 

Эх сурвалж: Science Daily, Health
Сэтгүүлч Т.Мөнхжин


2020-05-30 13:40:20

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/5a5cde002355f63b5b4d9f48797d24bf.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29