Он гарснаас хойш усны ослоор 13 хүн амь насаа алджээ

 Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд болон иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Он гарснаас хойш тавдугаар сарын 31-ний байдлаар  нийт 11 удаагийн усны осол  гарч, 13 хүн амь насаа алджээ. Үүний 8 нь том хүн, 5 нь хүүхэд байна.

Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэж байна.

Иймд  амралтын өдрүүдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав. 

 

Эх сурвалж: eagle.mn


2020-06-05 09:23:20

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/d3f652e0dca15129875e605ea55bc0ae.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29