Дундговьд хувь хүнийг дэмжих, сонгох хандлага их байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд 4 хонож байна. Нэр дэвшигчид тус тусынхаа тойрогт хэт их олон хүн цуглуулахгүй, УОК-оос өгсөн заавар, зөвлөмжийн хүрээнд нээлтэй хийж байгаа билээ.

Тэгвэл дуу хуурийн өлгийн нутаг болсон Дундговь аймагт Бие даан нэр дэвшиж буй Наранцацралтын Соёмбо өөрийн штабын нийт ухуулагч оюутан залуучууд, нутгийн иргэдтэйгээ хээр талд цомхон байдлаар хуралдаж байгаа даа таарлаа.

Image may contain: 4 people, people standing, sky and outdoor

Бие даагч Наранцацралтын Соёмбыг  “ санал өгөхгүй, нутгийнхаа зовлон, жаргалыг мэдэхгүй мөртлөө таныг ялуулна гэж бүлтэрч Улаанбаатараас ирсэн хар мянган долдойнууд, тусгай уулздаг ордон буудал, сонгогчоос нь олон жийп хөлөглөсөн” улс төрийн намууд болоод бусад нэр дэвшигчдээсээ эрс ялгарч чадаж байгаад нутгийн зон олон ам сайтай байгаа аж.

Өөрөөр хэлбэл даруухан  халуун дотно нүүр тулсан байдлаар “мөлхөө” сурталчилгааг энэ цөөхөн хоногуудад амжиж хийхээр зорьж байгаа нь  энэ гэнэ.

Image may contain: 4 people, including Soyombo Narantsatsralt, people standing and outdoor

Мөнгө эрх мэдэлтэй “хулгайч” нартай зөвхөн “бодлого” ярьж өрсөлдөж буй Наранцацралтын Соёмбын хувьд уртын дуу шигээ тэнүүн сайхан сэтгэлтэй нутгийн нийт иргэдтэйгээ олон жил ойр дотно элгэмсүү явж ирсэн нэгэн юм.

Тэр ч утгаараа олон жил сонгуульд оролцсон хууччуул болоод шинэ үеийн залуусын сонголт улс төрийн намуудыг Багаар нь дэмжихээсээ илүүтэй, нутаг оронтой ойр сэтгэлтэй, байнга ирж очин санаагаа чилээдэг хувь хүнийг дэмжих, сонгох хандлага хэдийнээ давамгайлж байгааг Дундговийн иргэдээс харж болохоор байна. 

Image may contain: 1 person, standing and outdoor


2020-06-05 10:39:23

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/2f820ed1d5b68f0a6c0f504e12ebe16f.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29