Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо

ЭМЯ ээлжит мэдээллээ хийв. Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Ингэснээр Монгол Улсад коронавируст халдвар нь эдгэрсэн хүний тоо 70 боллоо. 

Харин өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 715 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрч, халдвартай хүний тоо 191-т хүрэв.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Коронавирус илэрсэн таван хүний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна. ОХУ-ын хүнс зөөдөг ачаа тээврийн жолооч зургаадугаар сарын 3-нд орж ирсэн. Ингээд сэжигтэй тохиолдол гэж үзэн Сэлэнгэ аймагт тусгаарласан. Түүний шинжилгээний хариунаас коронавирус илэрсэн учраас өнөөдөр ХӨСҮТ-д татан авчирч эмчилгээнд оруулах ажил эхэлсэн байна гэв.

Эх сурвалж:''gogo.mn''


2020-06-05 12:43:22

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/135e3d55a2a58c1b9f0ca32e7732ebf7.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29