Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ

Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Австрали улс руу нислэг хийх боломж гарсан. Шуурхай штабаас МИАТ компанитай ярилцаад шууд нислэг анх удаа хийж байгаа учраас олон зөвшөөрөл авах шаардлага гарсан. Австрали руу нутаг буцах хүсэлтэй байгаа 1200 хүний хүсэлт өргөдлийг ЭСЯ-наас УОК хүлээн аваад тэдгээр зорчигчдын нэрсийг хүлээн авсан

Өнөөдрийн байдлаар 45 улсад байгаа 11600 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн. Энэ тоо буурахгүй байгаа нь буцах хүсэлтэй хүний тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Оюутнуудын хичээл амраад нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо ихэссэн. Азид гэхэд л хамгийн 5000 гаруй иргэн буцах хүсэлтээ ирүүлсэн. Иргэдийн өргөдлийг бүгдийг хүлээн авч танилцаж байгаа.

Гадаадын 30 улсаас 9068 иргэнийг татан авсан. Ойрын хугацаанд БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 168 иргэн бий. Бид иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа.

Урьдчилсан тооцоогоор 2000 орчим иргэнийг агаараар татан авахаар төлөвлөж байна.

Өнөөдөр Сидней рүү нислэг үйлдсэн. Манай 250-270 хүн даваа гаригийн өглөө ирнэ. 0-2 насны хүүхэд эцэг эхийнхээ өвөр дээр явдаг учраас энэ тоо өөрчлөгддөг гэдгийг анхаараарай. Бас энэ нислэгийг буцах замд Сингапурт онгоц сумлахад 36 иргэнээ авчрахаар тооцсон гэдгийг дуулгая.

Зургаадугаар сарын 8-нд бид Казахстаны иргэдийг буцаан иргэдээ татан авах ажил тодорхой болсон. Бусад улсын нутаг дэвсгэрээр өөр улсад байгаа иргэдээ татан авахад маш олон ажил зохион байгуулдаг гэдгийг хэлье.

Энэ сарын 11-нд Токио хотоос иргэдээ авах нислэг үйлдэхээр бэлтгэлээ хангаад байгаа. 4 сарын 8-наас хойш Токио улсаас нислэг үйлдээгүй байсан. Тэндээс буцах хүсэлтэй 1400 гаруй иргэн байна. Энэ нислэгийг 6 сарын 11-нд үйлдэхээр бэлтгэл хангасан.

15-нд Энэтхэг рүү бид нислэг хийж байсан бол одоо 230 орчим ламхайг татан авахаар төлөвлөөд байна. Тэдний тусгаарлах байрны зардлыг УОК төлөх шийдвэр гарсан. Энэ удаагийн нислэг буцах замд бид Лоасаас 13 иргэнийг авчирна.  

17-нд Сөүлээс зөвхөн транзит зорчигч авчрах нислэгийн талаар тавдугаар сарын сүүлээр зарласан. ярилцаж байгаа. Зургаадугаар сарын 3-нд БНСУ-ын Хууль зүйн сайдын шийдвэрээр Монгол, Орос, Тайланд улсын иргэдийг транзит нислэгээр хүлээн авахгүй гэдэг шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарсан даруйд манай талаас Солонгосын талтай ярилцан уулзалт хийгээд явж байна. Энэ шийдвэр зөвхөн Монгол Улсын эсрэг чиглэсэн биш. Олон Улсаас агаарын нислэгээ хаасан Орос, Тайланд, Монгол Улсын иргэд транзитаар ирж Инчеон дээр гацаж байгаа учраас аюулгүй байдал, халдвар хамгааллаа сахих үүднээс гаргасан шийдвэр гэдгийг тайлбарласан. Олон Улсын нислэгээ зогсоогоогүй цөөн нисэх буудлын нэг нь Инчеон. АНУ-д байгаа 2000 гаруй иргэнээ авахын тулд гол гарц боломж бол Инчеон онгоцны буудал. Зүүн Өмнөд Азид буюу Тайландад 159 гаруй иргэн байгаа. Бангкок хот руу шууд нислэг хийх боломж одоогоор нээгдээгүй. Тиймээс иргэдээ Инчеоноор дамжуулан татан авах асуудлыг БНСУ-ын талд тайлбарласан. Энэ нислэг одоогоор төлөвлөлтийн шатандаа хэвээрээ байгаа гэдгийг хэлье. ГХЯ асуудал тодорхой болсны дараа мэдээлэл хийнэ. Инчеоноос бид 10 гаруй улсад байгаа иргэдээ татан авч байсан.

18-нд Сөүлд байгаа иргэдээ татан авах нислэг. 1900 орчим иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн.

19-нд Франкфуртын нислэг байгаа. Европт байгаа иргэдээ татан авах боломжтой. Тиймээс бид энэ нислэгийг хийнэ.

Эдгээр нислэгийн дараа 2000 гаруй иргэн эх орондоо ирнэ. Үүний дараа тусгаарлах байр, зөөвөрлөгдөн орж ирэх халдварыг тооцон дараагийн нислэгүүдээ зарлана.

Сонгуульд оролцох асуудал иргэдийн дунд яригдсан. СЕХ-нд УОК-ийн зүгээс албан ёсоор сонгох байдлыг хязгаарлах боломжтой гэдэг хуулийн заалтын хүрээнд сонгуульд санал өгөх боломжгүй гэдгийг албан ёсоор хэлье” гэв. 

 

Эх сурвалж: eagle.mn 


2020-06-05 12:58:06

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/d554849c8772dff8d9b1011091d62fa8.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29