Алтай хотын 2000 өрх 4000 мод хашаандаа тарьжээ

Хотын тоосонцор, агаар болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд энэ онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 2000 өрх 4000 модыг хашаандаа тарилаа хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас онцоллоо. 

 

Түүнчлэн аймаг, сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд энэ жил орон нутгийн хөгжлийн сангаас 158 сая төгрөгийг төсөвлөн, олон төрлийн мод бут тарих, нийтийн зам талбайг зүлэгжүүлэх, цэцгийн мандал байгуулах цаашлаад түүний усалгаа арчилгаанд зарцуулж байгаа ажээ.

Тус аймаг нь цаг уурын хувьд хатуу ширүүн, хуурайшилт ихтэй аймгийн тоонд багтдаг. Энэ ч утгаараа газар нутгийн онцлогоос шалтгаалаад ногоон байгууламж муутай, сүүлийн жилүүдэд аймаг орон нутгийн холбогдох албанаас өөрсдийн хүчээр ногоон байгууламжтай болох зорилго тавин ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсээр байна. Орон нутгийн албан байгууллага, аж ахуйн нэгжийн алба хаагчид зөвхөн мод, бутыг тариад орхих бус түүний усалгаа арчилгааг давхар хариуцан ажиллахыг холбогдох албанаас үүрэг болгожээ. Ингэснээр модны ургалт сайжирч ногоон байгууламж тодорхой хувиар нэмэгдэж байгаа юм. 

2017 оноос Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Ногоон Алтай” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, жил бүр аймаг, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган ажиллах болсон билээ. Хөтөлбөрийн хүрээнд орон нутгаас байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас жилд 3-5 га талбайд төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хадлан тариалангийн талбайг салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах ажпыг хийж байна.

Ногоон байгууламжийг бий болгосноор хотын агаарыг цэвэршүүлж, агаарыг чийгшүүлэн, шороо тоосжилтыг багасгаж байдгаас гадна хүмүүсийн эрүүл мэнд түүнчлэн ажиллаж амьдрах тохьтой орчин нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. 

 
Эх сурвалж: Montsame.mn 

2020-06-05 13:22:31

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/885f24df13438981e7d4a0d71b92e815.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29