Орон гэргүй болсон таван өрхөд гэр олголоо

Гэр оронгүй болсон 5 өрхөд “Түшиг, говь хангай” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэр олголоо.

Тодруулбал үерийн  улмаас орон гэргүй болсон Зуунмод сумын Нацагдорж, Зүүндэлгэр багийн  таван иргэн иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэртэй болжээ.

Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдад  энэ сарын 19,21-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урсаж, гэр оронгүй болсон.

 Эх сурвалж: Төв аймгийн Онцгой байдлын газар


2020-06-29 14:37:12

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/952a5373715e60b2679b6e64c228d474.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29