Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ

Цагдан хорих 461 дүгээр ангид болж буй С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан таван минут завсарлаад дөнгөж сая эргэн орлоо. Улсын яллагч Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар дөрвөн цагийн турш ялын дүгнэлтийг уншиж танилцуулсан байна. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар татагдсан юм. Харин гэрчээр Г.Чулуунбат нарын хоёр хүн оролцож байна. Шүүх хурлын өмнө С.Оюунчимэг өмгөөлөгчийн даралт ихэссэн байна. Хорихын эмч ирж үзээд даралтны эм өгсөн гэнэ. Өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч Шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Шүүх хурал үргэлжилж байна. 


2016-12-21 17:47:08

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/b2e650c5818ae1b23c969448c85225bc.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29