Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав

Эр хүн эмэгтэй хүний анхных байхыг хүсдэг, эмэгтэй хүн сүүлчийнх нь байхыг хүсдэг гэдэг үгтэй. Энэ л хүслээрээ хэд хэдэн эмэгтэйтэй хамт амьдарч үр хүүхэдтэй болоод салсан “Монгол газар”-ын босс Ц.Мянганбаяртай 20 шүүрч яваа загвар өмсөгч охид амьдардаг биз ээ. Өмнө нь хоёр ч удаа гэрлээд салсан Мянганбаяр гэх өөрөөсөө үе мултарсан ах хүнтэй 10 жилийн сурагчийн ширээнээс дөнгөж өндийсөн жаахан охин Д.Пүрэвсүрэн гэрлэсэн. Алтны магнат Ц.Мянганбаяр, загвар өмсөгч Пүрэвсүрэн хоёр дөрвөн жил хамтдаа амьдарч, нэг охинтой болоод салсан билээ. Харин Д.Пүрэвсүрэнгийн оронд Эрдэнэтийн уугуул Д.Ариунцэцэг охин алтны магнат Ц.Мянганбаярын гал тогооны өрөөнд эзэн суусан удаатай.

Тэгвэл Мянганбаярын сүүлийн амрагаар нэр нь тодорсон Д.Пүрэвдулам харийн оронд тавраглаж яваа сурагтай. Улаанбаатар хотын хорт утаанаас дайжин харийн оронг зорьсон бүсгүй гуалиг биеэ гайхуулан нүцгэн "шахуу" зургаар ард түмэнтэйгээ таарах аж. Арга үгүй алтны магнатын эхнэр гэсэндээ өнгө зүс орсныг хэлэх юун. 

Б.АНИР

Эх сурвалж: www.PRNEWS.mn


2017-01-09 16:59:00