Деклан ингэж өөрчлөгджээ

Арваадхан настай жаалхүү эвлэгхэн цээл хоолойгоороо дэлхийг байлдан дагуулж байсан цаг саяхан мэт.

Деклан Гэлбрэйт 1991 оны 12-р сарын 19-нд Английн Вербургт төрж өсчээ.

Түүний “Tell me why” хит синглиэ 2002 оны 12-р сарын дөрвөнд гарахад Диклан 11 настай байлаа. 

Сонгодог поп стилиэр дуулдаг хүүгийн хоолойны торгон өнгө нарийн мэдрэмж, сайн продюссеруудын хүчээр дэлхийн сая сая хүн жинхэнэ хит дуунуудыг сонсч эхэлсэн юм.

Деклан анхныхаа альбомыг өөрийн нэрээр нэрлэсэн бөгөөд төрөлх эх орон Англидаа хэвлүүлж байжээ. Мөн "You And Me" /2006/, “Thank of You" /2007/ альбомуудаа гаргасан юм.

Дэлхийн хөгжмийн түүхэнд онцлох нэгэн үйл явдлын эзэн болсон нь 2002 оны 12-р сард “Залуусын дуу хоолой” тоглолтод арван мянган хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дуунд гоцлон дуулсан юм. Тоглолтыг телевиз, радио болон хиймэл дагуулаар цацахад Их Британийн дунд сургуулийн найрал дуучид түрсэн бөгөөд нийт 80 мянга орчим хүүхэд оролцжээ. Ийнхүү хамгийн олон бүрэлдэхүүнтэй найрал дууны хэмээн Гиннесийн амжилтанд бүртгэсэн юм.

Харин түүнийг өрсөлдөгч залуу дуучдад боломж олгохын тулд продюссерууд дарамталсан гэх дам яриа байдаг. Улмаар Декланыг нас барсан гэж хүртэл цуу яриа нэг хэсэг газар авч байсан билээ.

2014 онд тэрээр хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн ч өмнөх шигээ гялалзсан амжилт үзүүлсэнгүй. Энэ нь хөгжмийн төрөл жанраа өөрчилж каунтри стилийг сонгосонтой холбоотой ч байж болох юм. Одоо тэрбээр студи ажиллуулдаг бөгөөд хамгийн сүүлд “Child of Mind” төсөл хэрэгжүүлжээ.

 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn


2017-01-12 14:58:41