“Кардашьяны гэр бүл” реалити шоуны гол од, ажил хэрэгч бүсгүй Ким Кардашьян-Уэст өөрийнхөө гоо сайхны брэндийнхээ хүчээр долларын тэрбумтан болжээ.
Дуулиант бүсгүй KKW Beauty компанийнхаа 20 хувийг франц-америкийн хамтарсан гоо сайхны бүтээгдэхүүний аварга корпораци Coty-д 200 сая ам.доллараар арилжсан байна. Түүний компанийн зах зээлийн үнэлгээг нэг тэрбум гэж Coty үзэж байгаа бололтой.
“Coty-тай урт хугацаанд хамтран ажилласнаар олон шинэ сонирхолтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд борлуулах боломжтой боллоо” гэж Ким хатагтай өгүүлжээ.
Тэрбээр компанийнхаа тавны нэг хувийн хувьцааг л арилжсан болохоор брэндийн удирдлага урьдын адил түүний гарт хэвээр үлдэж байна гэж барууны хэвлэлүүд мэдээлэв.
Тодруулахад, Ким Кардашьян-Уэст 2017 оны зургаадугаар сард KKW Beauty брэндээ үүсгэн байгуулж байсан юм.