-
Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө аястай, дууны уран бүтээлтэй цөөн яруу найрагчийн нэг бол Сэнгээгийн Наранбаатар юм.
Тэрээр нийтийн дууны 30 орчим дуутай бөгөөд өчигдөрхөн гэхэд амин охин доо зориулсан “Охин Минь” хэмээх шинэ дуугаа өлгийдөн авчээ.
Тус дууны аялгууг мөн нийтийн дууны нэрт төлөөлөгч хөгжмийн зохиолч, СТА Очирбатын Эрдэнэбат хийсэн бөгөөд хамтарсан 20 орчим дуутай уран бүтээлчид ажээ.
“Охин Минь” дууг залуу дуучид болох М.Молор-Эрдэнэ, Б.Даваажаргал нар дуулж амилуулжээ.
С.Батгүр