Шинээр бүртгэгдсэн таван тохиолдлын хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт байсан хүн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Бид өчигдрийн 18:00 цагаас хойш ажиллаад халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 69 хүнийг тусгаарлах байруудад тусгаарласан. Мөн хавьтал болсон гэж үзсэн нийт 171 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалт, судалгаа үргэлжилж байна.
Бид тэдгээр ойрын хавьтлуудын гэр бүлийн 200 гаруй хүнийг гэр, гэрт нь тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Батлагдсан хоёр тохиолдол нь шинэ халдвар байна. Коронавируст халдварын голомтот дэгдэлтийн дараа алаг цоог хэлбэрээр эх уурхай нь тодорхойгүй халдвар бүртгэгдэх эрсдэл өндөр байдаг.
Тиймээс иргэд гадуур явахдаа амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа сайтар барихыг анхааруулж байна. Хамгийн гол нь халдварыг цааш тархаахгүй байж, шуурхай хариу арга хэмжээ авах нь чухал” гэв.
Эх сурвалж: ikon.mn