Г.Баасан: Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоол үйлдээд АТГ-аас нийслэлийн прокурорт хүргүүлсэн

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хэргийн талаар Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөл мэдээлэл өглөө. Тэд УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг удаан шалгаж байгааг хэлэв.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга н.Ганболд нарын өрөөнд нэгжлэг хийсэн. Энэ хэрэгтэй холбоотой Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлд олон гомдол мэдээлэл ирж байгаа гэв.

Д.Жигжиднямаа нь 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн.  Мөн засварын хөлс, сэлбэг худалдан авах гэх мэт ажил гүйцэтгэсэн нэрээр 2010-2016 онуудад УБТЗ-аас нийт 78 тэрбум төгрөг гаргуулсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар олон нийтийн зөвлөлд ийм мэдээлэл байна.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа оросын холбооны улсад томилолттой ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Түүнийг хорьж шалгах хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргасан. Гэвч шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзжээ.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 7 Сар

Нямдорж сайдаа та одоо бүх эрх мэдэлтэй боллоо.улсынхаа төлөө ажлаа хийгээчээ.эсвэл худлаа ярьж байсан юм уу?учраа олохоо болилоо.ганц найдаж байсан хүн маань шүү дээ та.