СЕКСИЙГ ЦАГ ХУГАЦААНД НИЙЦҮҮЛЭХҮЙ

Сексологичид хүн төрөлхтөн салхин сарны явдлаас дур ханамж авах нь хоногийн цаг бүрт харилцан адилгүйг аль эрт илрүүлжээ. Өөрөөр хэлбэл та бид яг ижилхэн энхрийллийг цаг тутамд өөр өөрөөр хүлээн авдаг гэсэн үг л дээ. Хэрвээ эхнэр нөхрөө, хамтран амьдрагчаа эсвэл найз залуу, бүсгүйгээ аз жаргалтай байлгая гэвэл түүний хэдийд ямар байхыг мэдэх хэрэгтэй биз дээ. Тиймээс та цагаа хараад яг тэр мөчид түүнээс юу хүлээж болох, түүнд юу өгч чадахаа бодож үзээд хайр дурлалынхаа явдлыг төлөвлөөрэй. Эцэст нь та хоёрт амжилт, бас аз жаргал хүсье.

6.00 - 8.00: Хүүхнүүд сэрсэн ч энгэр зөрүүлэхэд бэлэн биш байдаг. Цусан дахь нойрны даавар мелатонины хэмжээ бага багаар буурах хэрнээ биеийн ерөнхий дулаан хэвийн хэмжээндээ очоогүй үе аж. Гэхдээ бас загас наадуулж эхлэхдээ сэрэх нь тун тааламжтай байдаг гэнэ шүү. Харин түүнийг аажимхан, зөөлхөн энхрийлэл дор яаралгүйхэн сэрээх нь чухал.

Ихэнх эрийн сексийн эрч хүч дээд цэгтээ хүрсэн байдаг. Тестостерон даавар тэдний цусанд хамгийн ихээр ялгардаг тул шинэ өдөрт бэлдэж санаа сэтгэлээ өргөх, хүч чадлаа хуримтлуулах үе. Мөн удаан үргэлжлэх энхрийлэлд бэлэн бус болохоор хүлээх хэрэгтэй.

8.00 - 10.00: Бүрэн сэрж, ор хөнжлийн ажилд бэлэн болсон үед эмэгтэйчүүдийн цусанд “аз жаргалын даавар” буюу эндорфин дээд цэгтээ хүрнэ. Тиймээс түүнийг өдөөх амархан бол эрчүүд ажилдаа бүрэн бэлтгэгдсэн байдаг. Цусан дахь тестостероны хэмжээ нь буурч, хэвийн болсон тул энэ цагт эр хүнийг “хөдөлгөх” үнэхээр хэцүү.

10.00 - 12.00: Мэдрэхүйн бүх эрхтэн нь дээд цэгтээ ажиллах эмэгтэйчүүд аман сексээс дээд зэргийн таашаал авч чадна. Харин бодох чадвар нь оргилдоо хүрсэн эрс сексдэх биш, маш сайн ярьж чадна. Гэхдээ тэд түрүүлж дуугарна гэж бараг үгүй бөгөөд эмэгтэйнхээ гаргасан санаачилгыг ёстой л “ёоз ёоз”-оор нь задлан шинжилж үзээд “гүнзгийрүүлсэн” дүгнэлт хийж мэднэ шүү.

12.00 - 14.00: Эр эмийн ажлаас бусад бүх зүйлд дээд зэргийн идэвхтэй байх хүүхнүүд биеэ суллаж, сексэд анхаарлаа хандуулна гэж бараг л үгүй дээ. Хэрэв хайртай хүнээ сексийн эрдэмд сургахаар шийдсэн бол түүнээс нь татгалзаад хэрэггүй гэж зөвлөе дөө. Тэгвэл “баяр жаргалын даавар” буюу эндорфин эрчүүдийн цусанд дээд цэгтээ байх тул цаадуул чинь ямар нэгэн онцгой зүйл хүсэмжилж, эмэгтэйнхээ ямар ч “фантаз”-ыг хүлээж авахад бэлэн байна.

14.00 - 16.00: Эмэгтэйчүүдийн хувьд үр тогтоох чадвар хамгийн өндөр үе нь. Гэлээ ч удаан үргэлжлэх энхрийлэлд бэлэн биш. Нэг ёсондоо түргэн, үл ялиг хатуу, бүдүүлэг секс тэдэнд хэрэгтэй. Үнэрлэх мэдрэмж оргил үедээ байх учир эр хүнээс түүнд таалагдах, сэрэл хүслийг нь хөдөлгөхөд нөлөөлөхүйц үнэр ханхалж байх нь чухал. Өдрийн 4 цагийн орчимд эрчүүдэд хамгийн чанартай, сайн эр бэлгийн эс боловсордог. Тиймээс үр хүүхдийн талаар төлөвлөсөн ахул энэ цаг хамгийн тохирно.

16.00 - 18.00: Эрч хүч нь суларч, сексийн онц чадваргүй байх эмэгтэйчүүд эсрэг хүйстнийхээ хүслийг хүлээн авахаас татгалзахгүй. Ер нь эрчүүд хүсээд зүтгэчихвэл зогсоох гэж оролдохгүй нь лав. “Тулаан”-д бэлэн эр хүн удаан, үргэлжилсэн хайр энхрийлэл өгч чадахгүй. Харин секс хийж ядаргаа, өдрийн турш хуримтлагдсан сөрөг энергийг сэгсэрч хаях нь түүнд чухал.

18.00 - 20.00: Бүсгүйчүүд дутагдаж буй эрч хүчээ нөхөх үүднээс хооллох нь зүйтэй. Сонсох эрхтний чадвар оргилдоо хүрэх болохоор ямар ч магтаал, хайр сэтгэлээ илчлэх яриаг удаанаар таашаан сонсож чадна. Тэгвэл сексдэх ямар ч чадваргүй байх эрчүүд гагц өлсгөлөнгөө дарах тухай болон хоолны дараа хэрхэн амрахаа бодож байдаг. Бүх хүч чадал нь идээд удаагүй хоолоо боловсруулахад зориулагдана.

20.00 - 22.00: Хүүхнүүд урт, удаан хугацаанд дурлалын тоглоом наадахад бэлэн байна. Ялангуяа оройн хоол идсэн бол эрч хүч дүүрнээр бүх санаачилгыг гартаа авсан ч чадах тэд хөнжилдөө янз бүрийн туршилт хийхээс огт цааргалахгүй шүү. Харин эрчүүд “тулаан”-д ура хашхиран дайрч ороод, эмэгтэйнхээ ямар ч хүслийг биелүүлэхэд бэлэн байна. Чухам энэ л эрэгтэй, эмэгтэйчүүдийн сексийн дур хүсэл бүрэн гүйцэд нийцдэг ганц үе юм.

22.00 - 24.00: Шөнө ойртох тусам эмэгтэйн цусан дахь мелатонины хэмжээ эрс нэмэгдэнэ. Хэдий орой унтаж сурсан байсан ч бие махбод нь аажмаар нойрсож эхлэх тул сексийн мэдрэмж ч буурна. Гэхдээ хүрэлцэхүйн мэдрэмжүүд хүчтэй ажиллах учир гар барилцах, тэврэлдэх, үнсэлцэх нь илүүтэй таалагддаг ч цаашихыг хүсэлтгүй. Бие махбод нь дээд зэргээр суларсан эрчүүд галзуу секс бус, удаан, үргэлжилсэн энхрийллийг хүлээн авахад бэлэн. Бөх унтаж, сайн амрахын тулд үлдэгдэл эрч хүчээ бүрмөсөн дуусгах хэрэгтэй. Тиймээс эрч хүчтэй биш, аядуу зөөлөн секс хийсэн нь дээр.

0.00 - 6.00: Эмэгтэйн бие махбод амрах шаардлагатай ч хагас унтаа байдалд сексдэхэд болохгүй юм үгүй. Харин ч олон бүсгүй энгийндээ дур тавьдаггүй хэрнээ шөнө дунд хагас унтаа байдалд сексээс ханамж авах чадвар дээд цэгтээ байдаг нь нойрсож буй үедээ бүрэн суларсан бие юуханд ч барихгүй болдогтой холбоотой. Хамгийн гол нь эрэгтэй нь унтчихгүй байх. Гэхдээ бөх гэгч нь “давсанд явсан” түүнийг сэрээнэ гэдэг бараг л бүтэшгүй зүйл дээ.

"Янаг хорвоо" сонины эх сурвалжаас

сэтгэгдэл үлдээх