ЯПОН ЭМЭГТЭЙД ТААЛАГДАХ, АМЖИЛТ ОЛОХОД ЯРЬЖ БОЛОХГҮЙ ЮМ БАС БИЙ

Японы сексийн шүтээн бол том нүдтэй, гоолиг бие галбиртай, шаргал үстэй бүсгүй. Америкаас илүү Оросод өргөн түгсэн дүр төрх л дөө. Токиод тааралдах америк бүсгүйчүүдийг ихэвчлэн 64 размерын хувцсаар нь амархан таньж болно.

Японд орос бүсгүйчүүдтэй гэр бүл болоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх олон арван гэр бүлийн агентлагууд бий. Нэг ёсондоо өндөр, шаргал үстэй, том нүдтэй орос хүүхэнтэй гэр бүл болох (хуурамч ч хамаагүй), түүгээрээ бахархах, танилуудынхаа хүрээнд “од” болох зэрэг “дэггүйтэл” нь япон эр хүний хувьд моод болсон. Сүүлийн үеийн Грект моодны гадуур байх нь япончуудын хувьд зохисгүй, бараг нэр төрийн асуудал болж байгаа юм. “Кимпацу дайски” (Шаргал үстэй бүсгүйчүүлд дурлаж байна) ийм чатан дор япон эрчүүд гол төлөв орос бүсгүйчүүдийн, бүр тэдний секс янаглалын талаар заримдаа хэт давс хужир нэмсэн сэтгэгдлээ үлдээх. Гэхдээ “орос бүсгүй” гэсэн нийтлэг нэрийн дор өмнөх ЗХУ-ын (одоо СНГ-ийн орнууд) республикийн молдав, украин, узбек хүүхнүүд орох нь бий. Энэ жагсаалтанд бүр польш, болгар, румын бүсгүйчүүл ч нэмж орж ирнэ.

Хөгжиж буй орнуудын бүсгүйчүүд Наран ургах улс руу тэмүүлэх гол шалтгаан бол эдийн засгийн асуудал. Шөнийн клубт стриптиз үзүүлэх, янз бүрийн цэнгээний газар ажиллах эдгээр бүсгүйчүүд ард үлдсэн гэр рүүгээ мөнгө гуйвуулна. “Япон ажил хийж байна” гэх боловч яг ямар ажил гэдгийг ар гэрийнхэн мэдэхгүй, за мэдэхийг ч нэг их хүсдэггүй юм шиг.

Өнөөгийн японы сексийн соёлд Барууны нөлөө ихээхэн орж ирсэн. Токиогийн эрчүүд цайвар үстэй, урт хөлтэй европ, америк бүсгүйчүүдийг (яг тодорхой үндэстнийг нь мэдэхгүй ч) биширсэн байдлаар дагуулан харж “Мэрилин Монро” гэцгээх. Гадна төрхөөрөө адил биш байх нь тийм чухал биш. Ялимгүй дур булаам байдал, цайвар шаргал үс, уртавтар хөлтэй л бол болох нь тэр. Та японы цахилгаан галт тэрэгний ¹1 гоо бүсгүй байх болно!

Японы анимэ (хүүхэлдэйн кино) ч тийм байдаг. Том цэнхэр (хөх эсхүл ногоон) нүдтэй, урт хөлтэй, өндөр гуалиг биетэй, мэдээж шаргал үстэй бүсгүй гол дүр нь. Инээдтэй байж санагдах ч япон эрчүүд ихэнх нь европ хүүхнүүдийг чухам анимэ, хэнтай зэрэг киноны гол дүрээр төсөөлөх нь бий. Орчин үеийн Японы амжилттай секс – символ (бэлгэдэл)-ын нэг нь ийм европ дүр төрх болоод байгаа.

Япон эмэгтэйн хувьд европ эр хүний дүр төрх бас нэлээд дөвийлгөсөн байдалтай. Ихэнхдээ америкийн голливудын баатрын дүр төрхөөр. Мөн Японд олон арван чийрэг, бие бялдар сайтай, түрэн гарсан их энергиэ яахаа мэдэхгүй, ихэнхдээ гэр бүлгүй залуусаас бүрдсэн америк цэргийн бааз байдгийг мартаж болохгүй.

Гэрсэг, үнэнч, халамжтай, үүрэг хариуцлагаа эн түрүүнд тавьдаг, эелдэг япон хүүхнүүд европ эрчүүдийн мөрөөдөл болсон гэхэд хилсдэхгүй. Эр нөхрөө үргэлж дэмждэг, дээдэлж хүндэлдэг япон хүүхэнтэй аз нь таараад суучихвал ёстой тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг, тэдний хувьд. Европ хүүхэн гэр бүлтэй болсон ч өөрийн тав тух, эрх чөлөөг эн түрүүнд тавьж, эр нөхрөө зөвхөн мөнгө олдог “хэрэгсэл” гэж үздэг бол япон хүүхэн тэр мөнгө олдог “хэрэгсэл”-ийг аль болох тав тухай байлгах, ар гэрийнхээ ая, тохилог байдалд илүү санаа тавьдгаараа ялгаатай. Бүгдийг хамруулсан биш ерөнхий дүр төрх гэдгийг ойлгох биз ээ.

Япон эмэгтэйг хэрхэн “байлдан дагуулах” амжилт олоход тустай янз бүрийн ном товхимлууд ч байна. Жишээ нь,

  1. Япон бүсгүйчүүд сурдаг, аль нэг хэлний сургуульд англи хэлний багшаар очих.
  2. Өөрийгөө жааз хөгжимчин гэж хэлж болно. Та хар арьстай бол бүр сайн.
  3. Та өөрийгөө алдарт голливудын жүжигчний ах эсхүл хамаатан гэж танилцуул. Францын зохиолч, сэтгүүлч гэвэл таалагдана.
  4. Гадаад дүр төрх өндөр, туранхай, шардуу үстэй бол амжилт олоход илүү дөхөм. Мөн том размерын пүүз өмссөн, урт шорттой, дулаан куртиктэй (ардаа юүдэнтэй) тэгээд рюкзак (үүргэвч) үүрсэн байх.

Хэрэв та япон бүсгүйг өөрийн болгоё гэсэн зорилго тавьсан бол дараах зүйлийг хэзээ ч хэлж болохгүй.

  1. Японоор ярьж болохгүй.
  2. Японы соёлыг сонирхож байгаагаа ил гаргахгүй байх.
  3. Өөрийгөө Дорнод европоос ирсэн гэж хэлж болохгүй (зарим нь бүр хаана байдгийг ч мэдэхгүй).
  4. ЗХУ-ын оршин суугч эсхүл Орос элчингийн ажилтан шиг хувцаслаж болохгүй. Жишээ нь хоёр энгэртэй бор өнгийн костюм, майжийсан ботинк гэх мэт.
  5. Үндсэрхэг үзэл (япон маягийн ойлголтоор) гаргаж болохгүй. Жишээ нь Орос бол аугаа орон, оросууд хамгийн сайн хүмүүс гэх мэтийн яриаг хоригло.
  6. Америкууд бол муу хүмүүс, Японд заналхийлж байна гэх мэтээр хэрхэвч ярьж болохгүй. Америкууд бол япончуудын хувьд шүүмжлэлээс гадуур байх дээд төрлийн хүмүүс. Тэдний голливудын жүжигчид бол зүгээр бурхад. Ер нь улс төрийн сэдэвтэй юм яриад хэрэггүй.

Ю.Энх

"Янаг хорвоо" сониноос

сэтгэгдэл үлдээх