ЭМЭГТЭЙ ХҮН ЮУ ХҮСДЭГ ВЭ

Кенийн хойд нутагт байх энэ тосгонд зөвхөн эмэгтэйчүүд амьдардаг болоод эдүгээ хэдийнээ 28 жил болжээ. Тэд ийшээ эрчүүдээс зугтан ирсэн бөгөөд өнөөг хүртэл тэднээс зайлсхийсээр байна.

Уможа (“Эв нэгдэл”) сууринг 1990 онд самбуру омгийн Ребекка Лолосоли гэдэг 28 настай бүсгүйгээр толгойлуулсан 50 орчим эмэгтэй анх үндэслэсэн байна. Өмнө нь тэрээр нөхөртэй байсан бөгөөд нөхөр Фабиан нь хүчиндүүлсэн эмэгтэйчүүдийн асуудлаар үйл ажиллагаа явуулахад нь түүнд саад болдоггүй байжээ. Гэвч энэ үйл ажиллагааных нь төлөө хөршүүд нь түүнийг зодсоны дараа Ребекка улам илүү гай зовлонтой учрахгүйн тулд зугтан зайлахаас аргагүй болсон аж.

Шар айрагтай сондор

Оргодол бүсгүйн хамт британийн цэргүүдэд хүчирхийлүүлсэн 10 гаруй эмэгтэй омгоо орхин одсон байна. Нөхрүүд нь тэднийг болсон явдалд буруутган тамлан зодох болсны улмаас тэд гэртээ үлдэх аргагүй болж л дээ. Дараа нь Ребекка тосгондоо бэлгийн тамлал, өсвөр насандаа гэрлэсэн, гэр бүл дэх хүчирхийлэл, түүнчлэн бэлэвсэн болон үргүй эрчүүдийн золиос болсон бусад эмэгтэйчүүдийг хүлээж авах болов.

Манай лавлах

Эр нөхрөө алдсан эмэгтэйчүүдийг самбуру омгийнхон хөөчихөж болдог бөгөөд учир нь тэд бүх л талаараа алдагдалтай байдаг аж. Харин хүүхэдтэй болж чадахгүй байгаа бүсгүйчүүдийг (хэний буруугаас гэдэг нь тодорхойгүй байгаа ч) элэг доог болгож доромжилдог. Тэр ч бүү хэл хүүхэд хүртэл тэдэн рүү үхрийн баас шидэхэд шийтгэл хүртдэггүй байна.

Уможуд суурьшсан эмэгтэйчүүд эхэндээ хоол хүнс худалдаалдаг байв. Дараа нь кемпинг нээсэн бөгөөд одоо дархан цаазат Самбуру хэмээн газар руу очдог замын дэргэдэх мухлагуудаараа жинхэнэ сондор худалдаалж, бас шар айрагны нутгийн хувилбарыг чанадаг байна.

Яваад өгдөг дайчид

Хөдөлмөрлөж олсон болон даян дэлхийгээс өгдөг өглөг, хандивуудыг (энд бүр Оросоос ч өгдөг) энд боловсролдоо зориулан зарцуулдаг. Эндхийнхэн бүгдээрээ сургуульд явдаг бөгөөд бичиг үсэг сурахын зэрэгцээ үндсэн суурь мэдлэгүүдийг сурч авдаг, мөн эмэгтэйчүүдийн тэгш эрхийн тухай энд яригддаг байна. Тосгоны ямар ч эмэгтэй малаа хариулуулах зорилгоор зөвхөн эр хүнийг хөлсөлдгөөр зогсохгүй амрагаа богино хугацаагаар гэртээ урих эрхтэй байдаг аж. Уможад заримдаа хүүхэд төрдөг. Хөвгүүд нь цэрэг дайчны нас буюу 14 хүртлээ тосгонд үлдэж болно. Лолосолигийн тэргүүлэгч байдлыг хүлээн зөвшөөрдөггүй хүн Уможаг орхин явж болно, хааяа өөрийнхөө тосгоныг байгуулахаар ч явдаг байна. Гэхдээ тосгоноос явсан нь ч, үлдсэн нь ч, хэн хэн нь тэдэнд хэзээ ч муу юм хийхгүй сайхан сэтгэлтэй, журамтай эр хүнтэй гэрлэхийг хүсэж байдаг ажээ.

Хөршүүд ирэхээрээ

Гэсэн хэдий ч энд амьдрахад тайвангүй. Энэ суурин руу байнга л дээрэмчид халдаж, бас оргодол хүүхнүүдээ гэр бүлдээ буцан авах гэсэн эр нөхрүүд нь дайрдаг байна, учир нь самбуру омгийнхонд гэр бүл салах бүтэц байдаггүй ажээ. Арван жилийн өмнө хөрш Арчер Пост хотын иргэд бүсгүйчүүдийн хаант гүрэн рүү явж байсан жуулчдыг заналхийлж буцааж байсан удаатай. 2009 онд Ребеккагийн нөхөр нь зэвсэг барин дайран орж түүнийг алахаар заналхийлсэн боловч азаар тэр гэртээ байхгүй байсан аж. Гэсэн ч тэрээр жендерийн тэгш эрхийн асуудлаар болдог бага хурлуудад оролцсоор л, юунаас ч айхгүй байлаа. Өөр зүйл л гунигтай, нэг үе Уможагаас 1 км-ын зайд эрчүүд өөрийнхөө тосгоныг байгуулахыг хүсэж байсан боловч ажил хэрэг болгож чадаагүй юм.

"Алаг хорвоо" сониноос

сэтгэгдэл үлдээх