ӨӨРИЙГӨӨ “ЖАРГААДАГ” ЭРИЙН ЯРИА

Сексологичид гар хангалга хийж үзээгүй хүн бараг байдаггүй тухай нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Ялангуяа хөвгүүд шилжилтийн насан дээрээ гар хангалга хийн дур тачаалаа тайлах явдал их байдаг аж. Ийм явдал охидод ч бас мэр сэр үзэгдэнэ. Шилжилтийн насан дээрээ хөвгүүд боожгойгоороо оролдож байгаад нойрон дундаа орон дотроо дур тавьсан явдал цөөнгүй байдаг. Ингээд өөрийгөө олон жил гар хангалгаар “болгож” яваа нэгэн эртэй ярилцсанаа сонирхуулъя. Нас аль хэдийнэ дөчийг давсан энэ эр эхнэргүй нэгэн аж.

- Анх хэзээ өөртөө гар хангалга хийж үзэв?

- Тэгэхэд би дөнгөж тавдугаар ангийн сурагч буюу шилжилтийн нас маань эхлээд байсан үе. Шөнө орондоо унтаж байхдаа харж явдаг охинтойгоо их сайхан уулзаж байна гэж зүүдлээд гуя цавь руу нойтон оргиод явчихаар нь сэрээд хартал боожгой маань байдгаараа босчихсон, би гараараа боовоо илж таалаад хэвтэж байв. Боовноос юу гарсан юм бол гэж гайхаад хартал нялцгай цагаан үрийн шингэн байв. Тэр цагаас хойш боожгойгоо хааяа ингэж илж таалан дур тавих болсон.

Би аравдугаар ангид ортлоо өөрийгөө ингэж болгож байсан. Найз хөвгүүддээ энэ тухай ярихад гар хангалга хийж байсан нь ганц би биш юм билээ. Нөхөд маань ч бас гар хангалга хааяа хийдгээ ярьж байсан. Харин аравдугаар ангид байхдаа байрныхаа нэгэн “бэлэн бор”-ыг өвөртлөн унтаж, анхны ориг сексээ хийж байлаа.

- Гар хангалга хийхээс ялгаатай байгаа биз дээ?

- Тэгэлгүй яахав. Тэр охин их гоё биетэй, дороос янаглан хөдлөх нь янзтай. Нэг хэсэг түүнтэй секс хийдэг болсон. Тэр охиныг байхгүй үед харж явдаг охидтойгоо сексдэж байна гэж бодоод гар хангалга хийнэ. Манай байрны хөвгүүд хамтдаа нийтийн халуун усанд орно. Хөвгүүд болсон хойно саваагүй юм чинь халуун усанд орж байхдаа гар хангалга хийцгэнэ. Харин бие биеэ бандь шуумар болгодоггүй байсан юм шүү. “Би тэр охиныг цохиж үзсэн, өнөөх нь ийм тийм юм билээ, чи нэг цохиж үзээрэй” гэхчлэн хоорондоо их ярина.

- Чи найз охинтой байсан уу?

- Сургуулийнхаа хамгийн хөөрхөн охидын нэгтэй үерхэж байлаа. Түүнтэйгээ үнсэлдэхээс цаашгүй. Тэр үед охидууд эр хүнтэй нэг унтах юм бол жирэмсэн болчихно гэж их айдаг байлаа. Одоогийнх шиг дунд сургуульд эр эмийн хичээл заадаггүй байсан юм чинь аргагүй. Тэгээд ч найз охин бид хоёр нэг гэрт ортлоо энгэр зөрүүлэхгүй гэж хатуу тохирсон юм. Би хүссэн үедээ аймгийн төвийн “бэлэн бор”-уудыг хэрэглэнэ, заримдаа өөртөө гар хангалга хийж өөрийгөө болгоно. Дунд сургуулиа төгсөөд би гадаадад, найз охин маань дотоодын дээд сургуульд орсон. Хоёр, гуравдугаар курс хүртлээ захидлаар харилцан үерхдэг хэвээр байлаа.

- Найз охиноо тэр үедээ эрхбиш өвөртөлж унтсан биз дээ?

- Үгүй. Онгоныг нь ч цоолж чадалгүй өөр эрд алдсан. Зуны амралтаараа ирээд хотын нэгэн залуутай үерхэж байгааг нь сонсоод хоёр тийш болсон доо.

- Энэ хооррнд сексийн хэрэгцээгээ яаж хангаж байв?

- Тэр үед гадаадад сурч байсан манай зарим охид хормой их чангатай байсан. Ганц нэг нь харууд гэхчлэн гадаад эртэй ханилсан тал бий. Тийм болохоор тэр хотынхоо “бэлэн бор”-уудтай жинхэнэ явалдаж өгсөн дөө. Гэхдээ би гадаад хүүхэнтэй ханилахгүй гэж өөртөө тангараг өгөөд байсан юм. Энэ ёсоороо ч болсон. Сургуулиа төсгөж ирээд хотын хүүхэнтэй ханилж, гурван хүүхдийн эцэг эх болсон.

- Эхнэртэй болоод гар хангалгаа хаясан биз дээ?

- Бараг хийхээ больсон. Харин эхнэрийг хэд хоногоор ийш тийш явсан хойгуур сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр хааяа гар хангалгаа хийнэ.

- Түүний оронд өөр хүүхэн өвөртөлж болдоггүй байсан юм уу?

- Гунхсан сайхан нь намайг, гутлаа чирснийг нь би тоохгүй гэдэг шиг би бас хүүхэн голомтгой нөхөр байгаа юм. Тэгээд л энд тэнд харсан сайхан хүүхэнтэйгээ загас надуулж байна гэж бодоод гар хангалга хийнэ.

- Гар хангалга хийдгийг эхнэр чинь мэдсэн үү?

- Мэдсэн. Нэгэн орой би жаахан халамцуухан ирээд эхнэрээсээ тусдаа унтлаа. Өдөр гудамжинд тааралдсан нэг сайхан хүүхэнтэй чармай нүцгэн сексдэж байна гэж мөрөөдөөд хөнжил дотроо гар хангалга хийж хэвттэл хажуугийн орон дээр унтаж байсан эхнэр маань сэрээд “Чи юугаа хийгээд хөнжлөө суг суг хийлгэн оволзуулаад байгаа юм” гэж байна. Бантсандаа “Нойрон дундаа зүүдэлсэн юм байлгүй. Би нөгөө өрөөнд орж унтъя” гээд унтлагын өрөөнөөс гарсан. Нэг сайхан хүүхэнтэй унтаж байна гэж зүүдлээд сэрэхэд боов маань босчихсон, мөн л гар хангалгаа хийн хэвтэж байгаад эхнэртээ баригдсан нь нэг бус удаа. Хөөрхий эхнэр минь миний энэ тэнэглэлийг чимээгүйхэн сонсоод хэвтдэг байсан юм билээ. Эхнэр маань бас секс хүсэлгүй яахав. Өвөрт ороод ирэхэд дээр нь нэг гарсан болчихоод буруу хараад унтаад өгнө. Эхнэр маань “Би болоогүй байна ш дээ” гэж араас шивэгнэж байсан нь олон удаа.

- Тийм учраас эхнэр чинь чамаас салсан юмаа даа?

- Бараг тийм гэхэд болно. Гэхдээ бас өөр шалтгаан бий. Би нэг бол өөр хүүхэнтэй, эсвэл сайхан хүүхэнтэй сексдэж байна гээд гар хангалга хийн өөрийгөө болгодог болохоор эхнэртэйгээ сексдэх нь эрс цөөрлөө. Секс хүссэн эхнэр маань сүүлдээ нууц амрагтай болоод надаас салсан. Дунд нь хүүхдүүд маань хохироод үлдсэн. Эхнэр маань хувиараа тун дажгүй бизнес эрхэлдэг болохоор хүүхдүүд маань ээжийгээ дагасан.

- Дахин эхнэр авсан уу?

- Хоёр ч удаа эхнэр аваад салсан.

- Бас л өнөө гар хангалгаас болж уу?

- Үгүй үгүй. Тэр үед би архи их уудаг болчихсон байлаа. Тэд миний утга учиргүй их архидалтаас залхаж салсан.

- Та чинь олон жил гар хангалга хийн өөрийгөө болгосон юм байна. Ингэхэд гар хангалга хийхийн “гайхамшиг” юу байна?

- Байна байна. Наад зах нь энд тэнд харсан сайхан хүүхэнтэйгээ сексдэж байна гэж мөрөөдөөд гар хангалга хийнэ. Ер нь эхнэрээсээ өөр хүүхэнтэй сексдэх чинь бөөн үрлэг зарлага байдаг шүү дээ. Наад зах нь ийм үрлэг зарлага гарахгүй. За тэгээд, янз бүрийн өнгөний өвчин авахгүй, цаг хугацаа алдахгүй.

- Цаг хугацаа гэнээ?

- Тийм. Танилцсан хүүхэнтэйгээ идэж ууна, “сексийг оршлоо” тавьж байна гэж баахан дэмий балай юм ярьж цаг хугацаа алдана. Тэгж байтал өнөөх хүүхний дургүй нь хүрч яваад өгвөл би “шатаад” үлдэнэ биз дээ. Одоогийн өнгө мөнгөний хорвоод хүүхнүүд эрчүүдийг чамгүй “шатааж” байж өвөрт нь орж байна. Би нэг компанид зөвлөх инженер хийдэг болохор мөнгө маань хаанаа ч хүрдэггүй юм. Мөнгөтэй үедээ эхнэрээсээ хойш сайхан хүүхнүүдтэй загас наадуулж л явлаа. Мөнгө муутай үед өөртөө гар хангалга хийгээд болгочихно. Би чамд нэг сонин юм ярих уу.

- Тэгээч.

- Нэгэн удаа бид нэг найзындаа зад наргилаа. Хүүхэн байхгүй байсан юм. Гэтэл шөнө дунд нэг согтуу нөхөр маань “Хайрт минь миний өвөрт ороод ирээч. Би чамайгаа хүсээд байна” гэж орилорд байх юм. Юун хүүхэн ороод ирсэн юм бол гэж бодоод гайхан хартал өнөөх нөхөр маань хананд өлгөөтэй байсан нэг сайхан хүүхний зургийг хараад өмнө нь сөхрөн суучихсан ийн гуйж байв.

Ёстой өнөө согтуу эр сормуусаа харав гэдэг нь болчихсон сууж байв. Өглөө нь бид түүнийг шоолон үхтлээ инээлдэж билээ. Би ч түүнийг хэлэлтгүй заримдаа сайхан хүүхний зураг хараад өөрийн эрхгүй боов босдог юм шүү.

- Хүсэж мөрөөдсөн хүүхнээ илж таалаад хэвтэж байх ч бас сайхан байдаг даа?

- Тэр ч тийм шүү. Гэхдээ л би олон жил гар хангалгаар өөрийгөө болгосон болохоор мөнгөгүй үедээ тэгээд байхыг хүсдэггүй юм.

- Гар хангалгаасаа уйдна, залхана гэж байх уу?

- Хүн хоол ундгүй амьд байж чаддаггүйтэй л адил зүйл шүү дээ. Хэзээ цэвэршиж, боов босохоо болино тэр хүртэл гар хангалгаа хийсээр байх биз. Ингэхэд хүн дал, ная хүртлээ секс хийх чадвартай байдгийг анагаах ухаан цаана чинь тогтоочихоод байна. Бодвол тэр хүртэл би гар хангалгаа хийх юм байлгүй дээ гээд ярилцагч эр маань учиргүй инээснээр бидний ярилцлагаа өндөрлөж билээ.

Д.Саран

"Янаг хорвоо" сониноос

сэтгэгдэл үлдээх