ДҮҮТЭЙГЭЭ ДУЭЛЬ ХИЙХДЭЭ ХҮРСЭН Ш.САЙХАНСАМБУУ ОХИНТОЙГОО ДУУРЬ ҮЗЭХЭЭС БУЦАХГҮЙ

УИХ-д нэг удаа сууж, “Дуусдаггүй яриа” зэрэг нэвтрүүлгээр хэнийг ч юм шавайгаа ханатлаа ярьж, шүүмжилж байсан Ш.Сайхансамбуугийн сэттгэл санаанд таарч тохирох юм тун ховор. Хэтээсээ ажил хэрэгч, бүтээн байгуулагч сэтгэхүйтэй Буян Жагаа, Ш.Сайхансамбуу мэтийн хүмүүст өдөр хоногоо өнгөрүүлж ядсан, аж төрөхүйгээ аргадаж цөхсөн ядуу сэтгэлгээ огтоос таалагдаггүй. Бас ямар ард түмэн байна тийм л төр засаг тогтдог гэдэгчлэн ард түмний энэ залхуу залхаг байдал дээр ханаа шийрлэсэн төр засгийг ч Ш.Сайхансамбуу халаглаж, үгээ баран шүүмжилдэг. Монголын өнөөгийн байдалд тэр сэтгэл гонсгор байгаагаа нуухгүй байна. Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхгүйгээр улс орноо эдийн засгийн хямралаас гаргах боломж байсан гэж тэр үздэг. Яг ямар боломж байсан юм, юу хийвэл улс орноо бусдын хараа хяналтанд оруулчихгүй босч өндийх боломжтой байв гэдэг дээр тэр санал бодлоо төдийлөн хэлээгүй.

Хамгийн гол нь төр засгийн томчууд залхуу байна, хэцүү бэрхээс амархан шантарч, амарчлах сэтгэлгээгээр асуудалд хандаж байна. Энэ нь цаашаа бэлэнчлэх сэтгэлгээ болж хувирах нь тодорхой гэж байна. Гадаадын зээл тусламжинд дулдуйдаж, тэр зээл тусламжаас цавчаа хийх аргадаа  л гаршиж байна. Сүүлдээ залхуу нь дэндээд бусдын толгойд найдаж, ОУВС-д бүхнийг даатгаж байгаа нь гишүүн асны дургүйг хүргэж байгаа бололтой. 3 сая хүн амтай улс орныг тийм жижиг улс оронтой жишиж харьцуулж, хөгжлийг нь төлөвлөх ёстой. Түүнээс биш АНУ, ОХУ, БНХАУ мэтийн том гүрнүүдэд тэгдэг ингэдэг гэж ярьж, энэ яриагаа ажил хэрэг болгох гэж зүтгэх бол маш том төөрөгдөл гэнэ. Тэр өнгөрсөн сонгуулиар  төрсөн дүү Ш.Батсамбуутайгаа өрсөлдсөн.

Энэ талаараа “Би АН болон МАН-тай өрсөлддөг хүн” хэмээн товчхон хариулт өгсөн. Төрсөн дүүтэйгээ бус МАН-тай өрсөлдсөн, шударга бус явдлыг хөхүүлэн дэмждэг намуудтай өрсөлдсөн гэж тэр үздэг бололтой. Харин ганц охин С.Эрдэнэтуул нь өнгөрсөн сонгуулиар МАН-аас нэр дэвшиж НИТХ-ын төлөөлөгч болсон байдаг. Аав нь МАН-тай өрсөлдөж, охин МАН-тай тэврэлдэж яваа энэ гэр бүлийн удирдагч Ш.Сайхансамбуу 3 сая хүнтэй улс орныг сайхан амьдруулах талаар толгойгоо гашилгаж яваа. Сонирхолтой нь С.Эрдэнэтуул одоо Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захиралаар ажиллаж буй. Энэхүү Нийслэлийн өмчит газрыг нэг үе “Дүнжингарав” худалдааны төвийн боссын эгч Б.Саранчимэг толгойлж байсан бол одоо “Нарантуул” захын боссын охин С.Эрдэнэтуул удирдаж байна. Сонин хувь тавилан биш гэж үү?

сэтгэгдэл үлдээх