С.Баярцогт, Н.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн цагдан хорилоо

АТГ-аас өчигдөр нэр бүхий хэд хэдэн хүнийг саатуулжээ. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулсан байна. С.Баярцогт, Н.Ариунсанг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан  таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. 

Ингэхдээ тэднийг илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн буруутган цагдан хорьсон байна. 

Мөн Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан н.Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байна.

Энэ талаар удахгүй АТГ-аас албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ. 

Б.Анир 

сэтгэгдэл үлдээх