Нийслэлийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагуудын спорт өдөрлөг болно

Жил бүрийн хавар Нийслэлийн Соёл, урлагийн газар, түүний харьяа байгууллагуудын спорт өдөрлөг уламжлал болон зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн спорт өдөрлөг 04 дүгээр сарын 07-ны өдөр Хандгайтад байрлах “Олимп” цогцолборт зохион байгуулагдах аж.

Уламжлалт спорт өдөрлөг нь гар бөмбөг, сагсан бөмбөгийн алсын зайн шидэлт, буухиа тэмцээний төрлүүдээр явагдах бөгөөд Нийслэлийн Соёл, урлагийн газар болон түүний харьяа 11 байгууллагын нийт 320 гаруй ажилтан, албан хаагчид, уран бүтээлчид оролцож, энэ жилийн шилдгүүдээ тодруулна. гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

сэтгэгдэл үлдээх